2010.07.26 Даяар
2010 оны 7-р сарын 26-нд болох үйл явдлууд
Өнөөдөр 2010 оны 7-р сарын 26-ны Даваа гариг. Хаана, ямар үйл явдал, арга хэмжээ болох тухай тоймыг эндээс хүлээн авна уу.http://biznes.dayar.mn/news/show/5375
Хэвлэлийн бага хурал
MN Мэдээллийн төвд:
11.00 цагт Польш улсын Варшав хотын эдийн засаг, мэдээлэл зүйн их сургуулийнхан Монгол Улсаас анх удаа оюутан элсүүлэх болсон талаараа мэдээлэл хийнэ
Эрдэм шинжилгээний хурал
МонАме шинжлэх ухааны судалгааны төвөөс ”Цөмийн физик ба хэрэглээ” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол, Турк, Израил, АНУ, Португал, Өмнөд Солонгос, Япон, Дани, Канад, Орос, Хятад зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож буй агаад энэ сарын 26-30нд үргэлжлэх юм. Лавлах: www.monamescience.org
Монгол-Японы хамтарсан үзэсгэлэн
Монгол-Японы хүүхдүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчдын зурсан зурагтай T-shirt-ийн үзэсгэлэн 7-р сарын 24-27-ны өдрүүдэд Тэрэлжид болж байна. Энд Японы соёлыг танилцуулахаас надна шууд зурж болдог T-shirt зарах гэнэ. Лавлах утас 95631521
Жуулчдад зориулсан тоглолт
Аялал жуулчлалын үндэсний төвийн Discover Mongolia төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан ажлын өдрүүдэд 18.00 цагаас болох ба 7-р сарыг дуустал үргэлжлэх юм байна. Лавлах утас: 319371, 99299918
Үзэсгэлэн, үзвэрүүд...
Үргэлжлэлийг дараах линкээр орж уншина уу:

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.