Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:25 AM

News

Номхон далайн диваажинд Англи хэл сурах сайхан боломж байна

Фижи арал улсын тухайд
 

Фижи арал улс нь Номхон далайн урд хэсэгт Австрали болон Шинэ зеланд улсуудын хамт Австралиази тивийн төв улс гэж тооцогддог. Их Британий колончлолд 150 гаруй жил оршин тогтнож 1970 онд тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ Их британы Хатан хаанд бэлэгдлийн шинжтэй хүндэтгэл үзүүлдэг хэвээр.

Хүн ам:
849,000 ( үүнээс 54.3% Уугуул Фижи иргэд, 38% Индо-фижи буюу энэтхэг гаралтай фижичүүд, үлдсэн 7,7%-ийг Парт европ буюу Европ болон нутгын )
Хэл:
Англи (албан), Фижи болон Хинди (албан бус)
Шашин шүтлэг:
53%-Христос, 38%-Хинду, 8%-Муслим, 1%-бусад
Мөнгөний нэгж:
Фижи доллар (1 фижи доллар = 713 төгрөг
Эдийн засгын тулгуур:         
Аялал жуулчлал

Фижи-д сурах 1-дэх шалтгаан
"Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал хамгийн хямд буюу Хамгийн хямдаар Англи хэлээр ярьдаг оронд суралцах боломж"

Гадаадад суралцахад хамгийн бэрхшээлтэй зүйл бол сургалтын төлбөрөөс гадна суралцах хугацаанд гарах амьжиргааны зардал байдаг, хэн ч өндөр өртөгтэй суралцахыг хүсэхгүй байх. Тиймээс та сард 50-100 ам.долларыг зарцуулаад суралцах хугацаандаа хангалттай хөгжилтэй, бүх зүйлээр хангагдах боломжтой юм. Амжиргааны өртөг манайхтай ойролцоо.

 
Фижи-д сурах 2-дахь шалтгаан
"Визгүй"

Одоогын байдлаар Фижи-д Монголоос 30 гаруй залуус очиж Англи хэл суралцхын хажуугаар амраад ирсэн байгаа. Визны ямарч асуудал төвөггүй, ямар нэгэн санхүүгийн болон хадгаламжийн баталгаа шаарддаггүй гэдгээрээ онцлогтой. Визгүй гэж ойлгоход болно. Виза-г материал хүлээлгэн өгсөнөөс 10-20 хоногын дотор олгодог.
 
 
Фижи-д сурах 3-дахь шалтгаан
"Англи хэл сурах болон амрах 2-ыг хослуулах сайхан боломж"

Фижи арал улс нь газар зүйн байрлалын хувьд Номхон Далайн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд маш дулаан зөөлөн уур амьсгалтай сурах хамгийн таатай орчин бүрэлдсэн байдаг. Мөн амралт, аялал жуулчлалын чиглэлээр өндөр хөгжсөн бөгөөд Дэлхийн шилдэг хүнсний сүлжээ, түргэн хоол McDonalds, KFC, зочид буудлууд Sheraton, Hilton, үзэсгэлэнт арлууд, Далайн эргийн амралтын газрууд мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама-гын таашаан уудаг Цэнгэг усаараа (Fiji Water) аль хэдийн дэлхийд алдартай болсон.

Фижи-д сурах 4-дэхь шалтгаан
"Хөгжилтэй байж байж л хэлийг сайн эзэмшдэг - Усан спортоор хичээллэх болон бусад маш сонирхолтой хийх зүйлүүд - Хэзээ ч уйдахгүй..."

- Гадаа усан бассэйнд усан спортоор хичээллэх (Outside pools)
- Талбайн теннис (Tennis)
- Фитнесс (Fitness)
- Амралтын талбай, парк (Parks)
- Спорт клубууд болон шар айрагны газрууд (Sports clubs)
- Далайн гүнд
шумбах болон түүний сургалтууд (Scuba diving)
-
Усан онгоцоор үзэсгэлэнт арлуудаар аялах (Cruises and Island resort)
- Сиорфинг (Surfing and body boarding)
- Сноркелинг (Snorkeling)
- Сайн дурын үйл ажиллагаанд оролцох (Volunteering)
- Их Британы колони улсуудын дунд хүчтэй хөгжсөн спорт Рагби (Rugby) - гаар хичээллэх

гэх мэт маш олон сонирхолтой зүйлүүдийг үнэгүй болон хямд өртгөөр хийх боломжтой.

Фижи-д сурах 5-дэхь шалтгаан
"Хүн бүр Англи хэлээр ярьдагаас гадна маш нөхөрсөг ард түмэн"
 

Фижи нь 150 гаруй жил Их Британий колони орнуудын нэг байсан бөгөөд одоо ч Их Британи соёл хэвээр хадгалагдаж үлдсэн байдаг. Мөн хүүхэд бүр төрхөөсөө эхлэн 2 хэлийг зэрэг суралцдаг бөгөөд нэг нь төрөлх хэл нөгөөх нь Англи хэл юм. Зөвхөн Англи хэл албан ёсны хэл нь бөгөөд бичгийн өөр хэл ашиглагддаггүй. Мөн газар зүйн онцлог болон хүн амын хэмжээ зэрэгтэй уялдайтайгаар маш налгар тайван, цаг хугацаанд баригдахгүйгээс гадна, хамгийн нөхөрсөг хүмүүс бүхий орнуудын жагсаалтанд тэргүүлдэг.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-10-10 16:57

www.travelgobimongolia.com, www.badarchin.mn, www.mongoliantourworld.com

Зочин 2010-08-13 14:26

learnrealenglish.com ruu orood uzeerei zaluusaa angli helnii yarianii nuutsiig tailsan bn

Зочин 2010-08-13 14:26

learnrealenglish.com ruu orood uzeerei zaluusaa angli helnii yarianii nuutsiig tailsan bn

Зочин 2010-08-13 14:26

learnrealenglish.com ruu orood uzeerei zaluusaa angli helnii yarianii nuutsiig tailsan bn

Зочин 2010-08-13 14:26

learnrealenglish.com ruu orood uzeerei zaluusaa angli helnii yarianii nuutsiig tailsan bn

Анжигай 2010-07-26 14:40

Үнэн сонирхолтой санагдав.