Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:17 AM

News

70,000 төгрөгөө АВСАН уу? ТЭГЭЭД юу ХИЙВ дээ...

Би одоо болтол аваагүй л яваа юм. Гэгээн төрийнхөө хишгийг хүртэхгүй яадаг тучийв гэж бодож байна уу? Нөгөө сонсох юмаа сонсоод сонсохгүй юмаа сонсодгүй чих муутай чавганц шиг муулах үедээ муулчихаад авах үедээ дугуй авчих хүсэл л төрөхгүй яваад байна. Би эхлээд л энэ их мөнгө тараана гэж байхад дургүй байгаагаа илэрхийлж байсан.

Мөнгөнд дургүйдээ бус зүгээр л ийм тэнэг "тараах" системд нь л дургүй байгаа хэрэг шүү дээ.

1-рт: Бэлэн мөнгө ихэсхэд заавал импляц ихсэнэ. Манайхан юу ч гэж уран донгодоцгоогоод зах зээлийн энэ хуулийг аргалж чадахгүй. ТВ-ээр нэмэгдэхгүй гэж мянга чалчаад нэмэргүй.

2-рт: Ард түмний ихэнхи хэсэг болох ядуучууд нь "ангаахай" хэлбэрт орж байна. "Одоо 70,000-аа авчихна, дараа нь 50,000 тэгж байтал хэн, хэн энэ тэр нөгөө тэр намтай нэгдэж байгаад жаахан хашгирчихвал ахиад 1,500,000-ийгаа авчих юм чинь ажил хийгээд яах юм" гэсэн эргүү бодол толгойд нь хэзээний бугалчихсан.

3-рт: Энэ их мөнгө зүгээр л Хятадаас орж ирсэн ямар нэгэн идэх уух юм, нэг улирал чирээд хаях хувцас хунархан болоод эх оронд бас ирээдүйд үнэн наалдацгүй өнгөрч байна.

Ийм учраас л дургүй байсан юм.

Өнөөх гайхалтай 70,000 төгрөгөө өгчихлөө. Аан бас хажуугаар нь хүн амаа багцаагаар бус гайгүй баримттай тоолоод авсан байж болох юм.

Тэгсэн хэн гэдэг хүний амьдрал сайжраад хаана ямар бизнес сэргээд, юу гэдэг зүйлийг Монголдоо хийдэг болчихвоо. Юу ч байхгүй байгааг харж байна уу?

Харин хавартаа л жаахан үнэ нь өсдөг байсан мах маань халуун зун өнгөрөөд намар болох гэж байхад ХАДААСтай хэвээрээ л байна. Энийг юу гэж ойлгох юм. Өнөөх 70,000-ийн "хаялага" л гэж ойлгоно.

Зиа зүгээр энгийн тоо бодоё. 70,000 х 2,5 сая = 175,000,000,000 төгрөг болж байна. Хүн амын тоог дараад байхад энэ шүү дээ. Энэ мөнгөөр бүх дүүрэгтээ төрөх эмнэлэг барьж болно. Магадгүй бүх дүүрэгтээ спорт цогцолбор барьж болно. Аймаг болгонд биш юмаа гэхэд бүсчлээд 3-5 аймаг тус бүрийн дунд нэг орчин үеийн оношлогоо, эмчилгээний төв барьж болно. Зиа энэ мэт нийгмийн халамжийн обект гадаад дотоодруу яваад эмчлүүлчихдэг ихэс дээдэст ойлгомжгүй байгаа байх.

Тэгүүл бас ийм хувилбар байж болж байна. Монголдоо байгаа ганц нөхөн сэргээгдэх баялаг болох мал аж ахуй дээрээ түшиглээд 3-5 аймаг бүрийн дунд нэг, нэг томоохон ноос боловсруулах болон эъспортын түвшинд мах боловсруулах үйлдвэр байгуулчих л даа. Ядаж хэдэн хүн ч гэсэн ажлын байртай болоод амьдарлаа залгуулаад нэг сонгуулийн хугацаанд өгөгдөх 150,000 төгрөгийг чинь нэг сардаа олдог болог л дээ.

Бүүр больчих үнэхээр хэрэгтэй жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичээд ирсэн хоршоо, нөхөрлөлүүдийг үйлдвэрийн тоног төхөөрөмж, бизнесийн гарааны мөнгөөр нь хангачих. Хаашдаа хэрэггүй л тарааж байсан юм чинь хүүгүй өгчих. Тэгэхдээ нэг л шаардлага тавьчих хэрэгтэй. Энэ нь экспортын бүтээгдэхүүнийг орлох, байгальд хоргүй технологи гэчих.

Ядаж л товч, зүү, бандааш, оймс, угаалтуур, савангаа өөрсдөө хийдэг болчихмоор байна. Олон хүн ажлын байртай болно. Бас олон өрх тогтмол орлоготой болно. Ийм л байна даа.

Уншигч эрхэм та ойр хүрээнийхнээсээ асуугаад үзээрэй. Юмыг яаж мэдхэв 70,000-аа зөв ашиглаад хөл дээрээ босчихсон хүн байвал туршлагыг нь надаа хэлээрэй. Би энэ бичлэг дээр нэмж бичээд олонд танилцуулая.

Эцсийн эцэст хэлэхэд. Нэг удаа идээд өнгөрөх бол нэг л хэрэг. Цаашид үлдэх, хөгжих, үргэлжлэх зүйлд мөнгөө үрмээр байна шүү. Алт, нүүрсээ ухаад дууссаны дараа аягаа бариад айлын хатавчинд хоол горьдож суухгүйн тулд одооноос толгойгоо ажиллуулмаар юм.

Би 70,000-аа аваагүй гэсэн дээ. Манай эхнэр авах гээд очсон чинь би бүртгэлд байхгүй байна гэсэн. ХА ха ха. Сонирхолтой юм шүү. Цэргийн бүртгэлээс хоцорлоо гээд торгочихдог, сонгуулийн үнэмлэх авчраад өгчихдөг. Тэгсэн мөртлөө бүртгэлд байхгүй. Алаад хаясан.

Би мөнгөө авсан ч хүүхдийнхээ дансруу хийгээд л орхино. Ухаандаа ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийчихлээ гээд өөрийгөө тайвшруулах юм. 

Зиа зиа нэг иймэрхүү л байна дөө. 50,000-аа тараасны дараа 8,000-аар махаа идэхдээ бэлдээд байж байхаас.

Төгрөгийг хог болгох компанит ажил амжилттай явагдаж байна даа.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-07-26 17:35

Улс хурдан амлалт авсан мөнгө ард түмэндээ тараах хэрэгтэй. Монголд цалин бага. Юмны үнэ их худал шүү. Малчин хүн сард 500 ам. долларын орлоготой байж амьдрал цааш явна. Монгол дарга нар яаж мөнгөтэй болсон юм бэ. Хэрэв энэ мөнгө өгөхгүй бол дайн хийж тоглох хэрэгтэй. Баөярцогтын байшинг нурааж тоглолтоо эхлэх хэрэгтэй..Ааваа ээжээ