Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:07 AM

News

Өнөөдрийн үйл явдал 2010.07.27

Өнөөдөр 2010 оны 7-р сарын 27-ны Мягмар гариг. Хаана, ямар үйл явдал, арга хэмжээ болох тухай тоймыг эндээс хүлээн авна уу. http://biznes.dayar.mn/news/show/5377


“Баримт бичгийн соёл” сургалт


Та сургалтанд сууснаар:
- Албан бичиг болон бусад баримт бичгийн стандарт
- Албан бичгийн стандартыг компьютер дээр хэрхэн тохируулах арга
- Нэрийн хуудас, түүний хэрэглээ
- Факс, И-мэйл ашиглах зөвлөмж зэргийн талаар мэдлэгтэй болно. Сургалт 7-р сарын 27-нд 10.00 цагаас эхлэнэ. Гарын авлага үнэгүй тараагдана. Хүний тоо хязгаартай тул та доорхи хаяг болон утсаар урьдчилан бүртгүүлнэ үү. Төлбөр 12000 төгрөг. Лавлах утас 9905-5344, 8809-5005
Хаяг: 100 айл, хэвлэлийн хүрээлэнгийн замын эсрэг талд EVER GOOD-н байраны 201 тоот “Хөгжлийн Шийдэл” ТББ Сүхбаатар салбар


Хэвлэлийн бага хурал

Батлан хамгаалах яамны Мэдээллийн танхимд 11.00 цагаас хэвлэлийн бага хуралтай.
Сэдэв: “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын Зэвсэгт хүчний оролцоо”
Зохион байгуулагч: Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб
 

Эрдэм шинжилгээний хурал

МонАме шинжлэх ухааны судалгааны төвөөс ”Цөмийн физик ба хэрэглээ” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол, Турк, Израил, АНУ, Португал, Өмнөд Солонгос, Япон, Дани, Канад, Орос, Хятад зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож буй агаад энэ сарын 26-30нд үргэлжлэх юм. Лавлах: www.monamescience.org
 

Монгол-Японы хамтарсан үзэсгэлэн

Монгол-Японы хүүхдүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчдын зурсан зурагтай T-shirt-ийн үзэсгэлэн 7-р сарын 24-27-ны өдрүүдэд Тэрэлжид болж байна. Энд Японы соёлыг танилцуулахаас надна шууд зурж болдог T-shirt зарах гэнэ. Лавлах утас 95631521

Жуулчдад зориулсан тоглолт

Аялал жуулчлалын үндэсний төвийн Discover Mongolia төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан ажлын өдрүүдэд 18.00 цагаас болох ба 7-р сарыг дуустал үргэлжлэх юм байна. Лавлах утас: 319371, 99299918


Бусад мэдээллүүд: http://biznes.dayar.mn/news/show/5377








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: