Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:36 AM

News

Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаяг яаж бичих вэ?

Шуудангийн хаяглалтын ойлголт дутмагаас хэрэглэгчдийн илгээсэн шууданг төөрөх, буцаж явдал их гардаг. Монгол улсаас гадаад руу илгээгддэг захидлын 0.1 %, гадаадаас ирж байгаагийн 1.25% нь дээрх шалтгаанаар буцдаг байна. Тэгвэл улс хоорондын шуудангийн илгээмжийн хаяг яаж бичих вэ? Энэ тухай... http://kholboo.dayar.mn/pages/tips

 

Дугтуйн дээрх хаягийн байрлал

Хаягийн байрлалыг зөв бичсэнээр:

- Гар аргаар ялган боловсруулах, дамжуулах ажиллагааг хөнгөвчлөх,
- Хүлээн авагчийн хаягийг автомат ялгалтын машинаар унших бололцоотой болгох зэрэг чухал ач холбогдолтой.
Дугтуйн дээрх хаягийн тэгш өнцөгт блок нь
- Баруун талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,
- Доод талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,
- Дээд талын хүрээнээс 40 мм-ээс багагүй зайнд байх ба баруун талын хүрээнээс 140 мм-ээс ихгүй зайд байрлана.
Хаяг бичих талд, баруун дээд хүрээнээс 40 мм-ийн дотор, баруун талын хүрээнээс 74 мм-ийн өргөнтэй тэгш өнцөгт блок-д марк наах буюу маркийг хүчингүй болгох, тамга дарах нөөц зай байна./Зураг 1/

Хүлээн авагчийн хаягийн талбайг тойруулан хүрээ юмуу өнгөт тодруулга хийхгүй байх хэрэгтэй. Энэ хүлээн авагчийн хаяганд зориулагдсан талбай байна.
1 Хүлээн авагчийн хаяг бичих талбай
2 Хаягийн илрүүлэх талбай (хоосон зай байна)
3 Кодын талбай (ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй хоосон зай байна)
4 Үнэ төлөгдсөн болон хүчингүй болгосон зэрэгт үлдэх зай
Эдгээр хэмжээг ДШХ-ноос тодорхойлсон байдаг ба Шуудангийн бичиг захидлын дүрмийн 128-р хэсэг буюу “Стандартчилсан зүйлс”-д заасан байдаг.
Энэ хэмжээнүүдийн тогтсоон хязгаарыг нь хэтрүүлэхгүйгээр дагаж мөрдөх хэрэгтэй.

 

Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаяглалт

- Шуудангийн хаягийг тодорхой, үгийн үсэг хооронд зай орхилгүйгээр, түүний элементийн хооронд тодруулахгүйгээр бичнэ.
- Хаягийн мөр зүүн талдаа зэрэгцэнэ.
- Хаягийн мөрний тоо 6-с хэтрэхгүй байна.
- Хаягийн элементүүдийг маш гаргацтай, тод, бүрэн гүйцэд бичсэн байна.
- Хаягийг латин үсэг болон араб тоогоор бичнэ.
- Гардуулах газрын болон улс орны нэрийг том үсгээр, шуудангийн зип кодын хамт бичнэ.
- Мөн хаягт эзэнд гардуулах газар болон улс орны нэрийг тухайн улс орны өөрийнх нь хэл дээр бичиж болно.
- Дамжин өнгөрөх орнуудад ямар нэгэн хүндрэлтэй гэж үзвэл гардуулах газар болон улсын нэрийг олон улсад зөвшөөрөгдсөн хэлээр нэмж бичиж болно.
- Хаягийн хамгийн сүүлийн мөрөнд тухайн улс орны нэр бичигдэнэ./Зураг 2/

Үргэлжлэлийг: http://kholboo.dayar.mn/news/show/5378 хаягаар орж уншина уу








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: