Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:33 AM

News

2010.7.28 Өнөөдөр болох үйл явдлууд

2010.7.28 Лхагва гариг. Өнөөдөр болох хэвлэлийн бага хурал, амьдралд тустай сургалтууд, хүүхдийн номын нээлт, эрдэм шинжилгээний хурал, тоглолт, үзэсгэлэн, үзвэрүүд... Дэлгэрэнгүй энд бий: http://biznes.dayar.mn/news/show/5380 Заримаас нь товчлон хүргэе.

 

Хэвлэлийн бага хурал:

Монголын хэвлэлийн хүрээлэн:


14.00 цагт Шинээр сэргэж буй халдварт өвчнүүдийн талаар Олон улсын эрдэм шинжилгээний 3-р симпозиум болох талаар Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн хурал хийнэ. Лавлах утас: 98117101

 

MN Мэдээллийн төвд:


12.00 цагт “Playtime” амьд хөгжмийн наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт Гурилын үнэ нэмсэнтэй холбоотойгоор “Иргэний зөвлөл” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа

 

Эрдэм шинжилгээний хурал


МонАме шинжлэх ухааны судалгааны төвөөс ”Цөмийн физик ба хэрэглээ” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол, Турк, Израил, АНУ, Португал, Өмнөд Солонгос, Япон, Дани, Канад, Орос, Хятад зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож буй агаад энэ сарын 26-30нд үргэлжлэх юм. Лавлах: www.monamescience.org

 

Амьдралд хэрэгтэй сургалтууд:


- Жижиг дунд үйлдвэрлэлийн аргаар сүү обловсруулж савлан эцсийн бүтээгдэхүүн гаргах технологийн 3 өдрийн практик сургалт өнөөдөр эхлэнэ. Сургалтаар ААРЦ, 2 ТӨРЛИЙН ТАРАГ, ХОРХОЙ ААРУУЛ, ЗӨӨХИЙ , ЦӨЦГИЙН ТОС, БЯСЛАГ, ЗАЙРМАГ, ХАЙЛМАГ ХИЙХ ТЕХНОЛОГИ, АМТАЛГАА сүү цагаан идээний сав баглаа боодол, тоног төхөөрөмж, түүхий эд, ажлын байрны дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэл зөвлөгөө өгнө. Үйлдвэрийн аргаар хийж сурах болно. Хийсэн бүтээгэдэхүүн болгоноо амталж үзэх юм. Сургалтанд ирэхдээ хормогч, малгайтай ирнэ үү. Мөн хүний тоо хязгаартай байдаг тул та доорхи хаяг болон утсаар урьдчилж бүртгүүлнэ үү. СЕРТИФИКАТ олгоно. Төлбөр 50000, Лавлах утас: 9905-5344, 8809-5005

 

- Эсгий урлалын практик сургалт болно. Өвөл удахгүй болох гэж байгаатай холбогдуулан эсгий тавчик, малгай, цүнх гэх мэтийг хийж суран өвлийг өнтэй даваарай. Мөн эсгийгээр гэр, 5 хошуу мал зэргийг хийж найз нөхөд, гэр бүлдээ дурсгавал сайхан бэлэг болно шүү. Сургалтаар:
1. Эсгийг хэрхэн боловсруулах
2. Ноос боловсруулах технологи
3. Эсгий хавтан хийх технологи
4. Зах зээлд борлуулалт сайтай ахуйн зориулалттай 6 ширхэг бүтээгдэхүүн хийх
5. Гадаадын жуулчид ихээр худалдан авдаг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд
6. Эсгий бүтээгдэхүүнийг чимэглэх арга технологийг тус тус хийж сурна.
Байнгын эргэх холбоотой байж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ авах боломжтой. Сургалтанд хамрагдсан хүн бүрт СЕРТИФИКАТ олгоно. Төлбөр 30000, Лавлах утас: 9905-5344, 5525-5356

 

Англи хэлний шинэ номын нээлт


Хүүхдийн ордонд өнөөдөр 14.00 цагаас болох энэ арга хэмжээний талаар та бүхэн 95127083, 98117083 дугаарын утсаар лавлаарай. “Багшгүйгээр англи хэл сурцгаая” номын зохиогч, “Happy friends” төвийн захирал, багш, орчуулагч, эрх зүйч Б.Уранбилэг нь Монголд анх удаа уншигчдынхаа хүсэлтээр англи хэлний DVD цуврал хичээлийг бэлтгэжээ.
Энэхүү хичээлийн нээлттэй холбогдуулан “Багшгүйгээр англи хэл сурцгаая”, “TY-БИ-гээр ярьж сурцгаая” 15900 төгрөгийн үнэтэй хос номыг DVD захиалсан хүн бүрт 50 хувийн хямдралтайгаар худалдаалах юм байна.

 

Жуулчдад зориулсан тоглолт


Аялал жуулчлалын үндэсний төвийн Discover Mongolia төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан ажлын өдрүүдэд 18.00 цагаас болох ба 7-р сарыг дуустал үргэлжлэх юм байна. Лавлах утас: 319371, 99299918

 

Үргэлжлэлийг: http://biznes.dayar.mn/news/show/5380








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: