Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:06 AM

News

ЯЛАГДЛЫН “АМТ”

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн миний хувьд энэ ялагдал хүлээж байгаагүй мөч байлаа. Хоёр гараа өргөөд ялалтын тавцан дээр зогсож байгаагаар л өөрийгөө төсөөлж байснаас миний зогсох ёстой тэр л орон зайд баясгалантай нь аргагүй цом өргөх хэн нэгнийг атаархангуй харцаар хараад ийнхүү санаа алдан зогсож байх юм гэж яаж мэдэхэв дээ. Ай хөөрхий... Хүлэг бүр түрүүлэх гэж л уралддаг ажгуу. Гагцхүү нэг нь л тэр аз жаргалыг мэдрэх. Бусад нь ялагдлын гашуун амтыг цээж хорсгон хүртэх ажээ. Хэрэв чи түрүүлбэл баатар, 2-т орвол хэн ч биш.

 

Харин одоо би тайвширч байна. Хоолонд минь давс дутаад нэг л үлбэгэр санагдаад байсан чинь амт жор нь таараад “аятайхаан” болчихож. Хариугүй бялуурах шахсаны эцэст одоо л нэг номондоо орж байх шив дээ...

 

Гэхдээ урам зориг минь мохсонгүй. Би аажим аажмаар урагшлахаар, урдах бартаа саадаа таамаглаж, тэр бүхэнд тохирсон хариу цохилтыг бэлдэн ган болд шиг хатуужин “боловсорч” байна. Ялагдал заримдаа ялалтаас ч илүү амттай байдаг ажээ. Ялагдлын амтыг мэдэрч чадсан хүн ялсан нэгнээс ч илүү хүчтэй байдаг гэлцэнэ. Энэ үнэн үг ажээ.

 

Удтал бэлдсэн атлаа шалгалтаа амжилтгүй өгч, уралдаан тэмцээнд санаандаа хүртэл амжилт гаргаж чадаагүй, эс бөгөөс хайр дурлалын талбарт азгүйтсэн гээд амьдралд өөрийн хүссэнээ авч чадалгүй алдсан хэн бүхэн ялагдлын энэ амтыг хэдийнэ амссан хэрэг. Харин одоо бол би өөртөө “Зүгээр, чи чадна. Бүү гутар. Амьдрал үүгээр дуусахгүй. Ахиад зоригтойгоор, ахиад илүү эрч хүчтэйгээр алхана шүү. Амжилтын оргилд нэг л мэдэхэд алтан цомоо атгаад гарна. Өнөөдөр амссан “ялагдал” чамд үүнийг л мэдрүүлэх гэж тохиолдсон хэрэг” гэж захиж сууна. “Ялагдлын гашуун амт”-гүй бол Амжилт хэзээ ч амттай биш гэдгийг үргэлж санаж яваарай.

http://arolob.blog.gogo.mn/read/entry135379








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: