Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:09 AM

News

Програм хангамж хөгжүүлэгчдийн сургалт болно

Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэгчдийн сургалтанд та бүхнийг урьж байна. Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе…

Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн энэхүү сургалтын зорилго нь эдгээр системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршиж буй аж.

Сургалт үнэ төлбөргүй.

Сургалт нь 5 модултай бөгөөд суралцагч өөрөө түвшнээ сонгоно. Үүнд:

1. Ерөнхий мэдлэг: Мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүмүүс, дунд сургуулийн ахлах ангийн сургачдад зориулж Алгоритмийн үндэс, Програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 20 хоногт өдөрт 2 цагаар хичээллэнэ.

2. Объект хандалтад С хэл: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон объект хандалтад С хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж Объект хандалтад програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ..

3. Java хэлний үндэс: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон JAVA хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс эсвэл мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж JAVA програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

4. Apple iPhone хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон объект хандалтад С хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст IPhone хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 35 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

5. Google Android хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон JAVA хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст Android хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 35 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

Бүртгэл:
2010 оны 8-р сарын 2-нд эхлэх “Ерөнхий мэдлэг”-ийн модулийн бүртгэл МТҮП-ын 103 тоот өрөөнд явагдаж байна.

Цаг: Даваа – Баасан гарагт 9:00-13:00; 14:00-18:00

Бүрдүүлэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Цээж зураг 1%

Бүртгүүлэгчдийг ярилцлагад оруулж сонгон шалгаруулна.

Хариуцсан ажилтан: Ч.Цэнгүүн, Утас: 318042

Сургалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү:
http://program.dayar.mn/news/show/5382








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: