2010.07.30 abo
ОДОН
Төрийн тэргүүн түүний энгэрт “Алтан гадас” одон зүүж өгөөд хүндэтгэлтэй нь аргагүй гар барихтэр агшинд тэсэхийн аргагүй өвдөж, амтат зүүднээсээ дуртай дургүй сэрлээ. Эмч хэдийнэ өрөөнд нь ороод ирчихсэн харагдав. Эмээ уух цаг болжээ. Эхнэр нь уур савссан халуун хоол аягалж, түүний зүг харснаа “Миний өвгөн өндийгөөд жаахан шөл уугаадах” гэсээр хажууд нь ирж хүйтэн хөлс чийхарсан духыг нь илэн санаа алдлаа.
Тэр эмнэлгээс эмнэлэг дамжин өртөөчилсөөр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ажил төрөл ч бүр хагас жилийн өмнө хэмнэлээсээ гарч, эмнэлэг, гэр гэсэн нарийн жим өдрөөс өдөрт тодорч эцэст нь эмнэлгийн орон дээр ийнхүү хүний гар харах болсон нь энэ. Цагийн тариа хүлээн хэвтэхдээ өрнөөс өөр зүйлгүй шахам үлдэж байгаа эхнэр, хүүхдүүдийнхээ тухай бодтол аюулхай руу нь том хар бул чулуу өнхрөөд ирэх шиг санагдаж өөрийн эрхгүй нүд нь чийгтэх ажээ.
Наадмын хэдэн өдөр гэртээ гарч, хэд хоног эм тарианы үнэрээс хол, гэр оронд нь тайван амрааж болох уу гэсэн эхнэрийнх хүсэлтийг эмчлэгч эмч зөвшөөрснөөр тэд гэрийн зүг хөдөллөө. Гэртээ ирсэн өвчтөн сэтгэл нь сэргэж, илт дуу шуу ороод өвчин зовиураа ч мартан, харин энэ бүхэнд гэрийнхэн нь юу юунаас илүү баяртай байв. Цонхоор шуугилдах багачуудын дууг сонсож, хүүхдүүд нь орж гарч гүйлдэх нь өмнө нь тээртэй санагддаг байсан бол одоо түүнд хөгжмийн хэмнэл шиг уянгалаг, урьд нь мэдэрч байгаагүй сайхнаар бууж байлаа. Эхнэрийнхээ гарын хоолыг идчихээд зурагт үзэн суутал утас дуугарав.
- Байна уу, Сайн байна уу та. Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна
- Таны тодорхойлолт манай дээр ирсэн байгаа юм байна. Алтан гадас одонгоор шагнуулах тухай
- Өө тийм байна уу?
- Бид танилцаад танд хариу мэдэгдэнэ ээ
- Аа тэгээрэй хө, баярлалаа
- Баяртай.
| Зочин | 2010-08-03 14:32 |
ssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssss
| Зочин | 2010-08-03 14:31 |
sssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssss

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.