Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:00 AM

News

Сэтгэлгээний хурдтай бизнес

Майкрософт ингэсэн гэнэ. Өөрсдөө бол энэ дэлхийн хамгийн мундаг технологиудыг бүтээсэн акул. Тэр ч утгаараа тэдний дотоод үйл ажиллагаа бүрэн электонронжсон байдаг гэнэ. Ганц нэг жишээ дурьдахад, тэдний хот муж бүрт байдаг салбарууд нь борлуулалтын янз янзын тайлан гаргаж төв рүүгээ явуулдаг ажээ. Ирсэн тайлангуудыг төвийнхөн аваад дүн мэдээг нь нэгтгэх гэж хамаг цагаа бардаг байж. Тэгэнгүүт ахлах санхүүч нь юм уу даа, нэг нь санал бодол оруулж олон олон ажил болж энэ асуудлыг нэг сайхан автоматжуулаад авч. Түүнийхээ хэрээр үйл ажиллагаа нь хурдлаад, борлуулалтаа нэмээд, хамгийн гол нь тайлангаас гадуур алга болоод байдаг борлуулалт гэж байхаа больжээ.

 
 
Билл Гейтс нэг удаа бүх цаасан бичиг баримт, маягтуудыг үзье гээд өрөөндөө дуудуулжээ. Өрөөнд авчирсан цаасан баримт, маягтууд нь уул овоо шиг их юм болж, захаас нь үзэхэд хэрэггүй шахууны юм хар мянга байж. Тэгээд тэр компаний гэсэн бүх маягт баримтуудын 80 гаруй хувийг электронжуулж цаасгүй оффисыг утгаар нь бий болгожээ.
Майкрософтод өдөрт хэдэн мянгаараа ажилд орох анкет ирдэг гэнэ. Эхний шүүлтийг програмын аргаар хийдэг гэнэ. Яаж гэхээр тэдгээр анкетууд мэйлээр, эсвэл ажилд орох онлайн анкет гэсэн хоёр янзаар ирдэг. Мэйлээр ирдэг анкетийг өнөөх шүүдэг програмд нийцүүлэхийн тулд хүний гар оролцдог байсныг нь халсан гэнэ. Програм шүүгээд автоматаар өнөөх хүний хаяг руу энэ удаад тэнцлээ гээд дараа нь яах ийх тухай захиа очдог. Ингэсээр байгаад өнөө хүн тэнцээд ажилдаа ороод ирдэг. Ирэхээс нь өмнө ажлын байранд хэрэгцээт зүйлүүдийг хүний нөөцийнхөн автоматаар хангамжийн хэсэг рүү захиалчихдаг. үзэг бал, дэвтэр, цаас, пс, утас, ширээ сандал, ийм тийм програм хангамж гээд бүгдийг. тэр нь бичиж барихгүй, тухайн ажлын байрны тодорхойлолт руу нь ороход л ийм тийм юм хэрэгтэй, та хангамж руу захиалга өгөх үү гэсэн товчтой, ОК гээд л захиалчихна.
 
Хэсэг хугацааны дараа хангамжийн нэг ажилтан авчирч өгөөд бэлдээд угсраад тавьчихна. Хэрэгтэй програм эн тэрийг нь суулгачихсан ирнэ л дээ. Шинэхэн ажилтан маань ширээндээ суугаад компьютераа асааж дотоод удирдлагын програм руугаа нэвтрэхэд өөдөөс нь яах юу хийх ёстой тухай заавар ирчихсэн байна. Зааврын дагуу ажилдаа бэлтгэнэ, компаний онлайн номын сан руу орж, дүрэм журам, сүүлийн үеийн мэдээ, нөхцөл байдал гээд бүгдэнтэй нь хэнээс ч асуухгүй танилцчихна. Манайд бол шинэхэн ажилтан яадаг билээ, учир зүй, хөл гараа олох гэж нэлээн л олон юм болж, нэлээн л олон хүнийг царайчилж, алхам тутамдаа "мэдэхгүй"-тэй таарна.
 
Номын санч гээд хэдэн хүмүүс компанийн онлайн номын санг бүрдүүлж, сүүлийн үеийн мэдлэг мэдээнүүдийг номын сангийнхаа дотоод вэбдээ тавьж ажилтнуудыг болоод Биллийг мэдээллээр хангадаг.
 
Дотооддоо ашигладаг удирдлагын програм руу хүмүүс нэг удаа орохдоо 3 минутаас хэтрэхгүй орох ёстой. Энэ хугацаанд гялс хэрэгцээт зүйлүүдээ хийнэ, оруулна, мэдээлэл авна. Цаг ашиглалтын нарийн ухаан болов уу.
 
Тэнд бүх юм автоматчихжээ. Билл үүнийгээ "электрон мэдрэлийн систем" гээд нэрлэсэн. Электрон мэдрэлийн ухаалаг системийн тусламжтайгаар компани ирээдүйтэй амжилттай байх нь элбэг болж байна гэх мэтээр... Ер нь бол санал нийлж байна. Гагцхүү хоёрын хооронд биш маш ухаалаг байх хэрэгтэй юм даа. Тэгээд ер нь энэ IT-гүйгээр
хорвоо дэлхийн хамаг юм урагшилахаа болиод байгаан биш үү.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-08-03 17:08

сайхан мэдээлэл байна оо.. нэг цагт тийм болноо дачааараааа