Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:38 AM

News

Хамгийн алдартай 10 сүүлчийн зураг

 
Waveandcouple
Таны үхэхээсээ өмнө авахуулсан хамгийн сүүлчийн зураг тань ямар байх бол? Эсвэл таны авсан гэрэл зураг таны үхлийг гэрчилж байвал ямар вэ? Тэгвэл тус бүрнээ түүх агуулсан, түүхийг бүтээгчдийг буулгасан эдгээр 10 зургийг бяцхан тайлбарын хамт сонирхоно уу.


10. Wiley Post & Will Rogers
1898 –1935, 1879 – 1935
Rogerspost
Wiley Post нь хамгийн анх дэлхийг ганцаараа тойрсон нисгэгч бөгөөд түүний найз Will Rogers нь алдартай жүжигчин, хошин шогч байжээ. Энэхүү зургийг (Will Rogers малгай зангиатай, онгоцны далавчин дээр зогсож байгаа) тэд Аляскаас хөөрөхийн өмнөхөн буюу 1935 оны 8 сарын 15-д авсан байна. Харин онгоц хөөрсний дараагаар моторонд нь эвдрэл гарч сүйрснээр хоёулаа амь үрэгджээ. Сонирхуулахад энэхүү Аляск дахь онгоцны буудлыг Wiley Post – Will Rogers нарын дурсгалын нисэх буудал хэмээн нэрийддэг байна.



9. John and Jackie Knill
 
Waveandcouple

 
2005 оны 1 сарын 13-д Канадын хос болох John болон Jackie Knill нарын цогцос Тайландын далайн эргийн амралтанд олдсон байна. Тэд бол 2004 оны 12 сарын 26-д болсон аймшигт цунамины мянга мянган хохирогчдын хоёр нь байлаа. Долоо хоногийн дараа нэгэн эр сайн дурын цэвэрлэгээ хийж байгаад эвдэрсэн камер олсон байна. Тэрбээр камерны мемори картан дахь зурагнуудыг үзэхэд John Jackie нарын амралтанд байгаа зургууд болон мөн аварга том давалгаа далайн эргийг хамж байгаа зургууд байсан аж. Зургууд дээр давалгаа улам ойртсоор ойртсоор эргийг бүрхсэн байна. Хамгийн сүүлчийн зургаа (дээр үзүүлсэн) 12 сарын 26-ны өглөөний 8 цаг 30 минутад авсан ба үүний дараа тэд амиа алджээ.



8. Albert Einstein

1879-1955
Last
Энэ дээр байгаа зураг бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн сүүлчийн Einstein- ий зураг бөгөөд 1955 оны 3 сард авсан зураг юм байна. Энэ зургийн талаар нэг их баримт, тайлбар байдаггүй боловч тэрбээр Princeton дахь гэрийнхээ гадаа авахуулсан бололтой. Харин сарын дараа 1955 оны 4 сарын 17-ны өдөр Einstein дотоод цус алдалтад орж эмнэлэгт хүргэгдсэн ба маргааш нь нас баржээ.

 
7. Marilyn Monroe

1926-1962
1962Allangrantsittingonchr.Xxlarge
Ихэнх хүмүүс Marylin Monroe-ийн сүүлчийн зургуудыг гэрэл зурагчин George Barris авсан гэж боддог. Гэвч үнэндээ Life сэтгүүлийн гэрэл зурагчин Allan Grant авчээ. Эдгээр зургууд нь 1962 оны 7 сарын 7-д Monroe-ийн гэр дэх сурвалжлагын үеэр авагдсан байна. Дээрх зургийг оролцуулаад нийт зургаан зураг Life сэтгүүлд нийтлэгдсэн байна. Харин сарын дараа буюу 1962 оны 8 сарын 5-ны өдөр Monroe гэртээ нас барсан байна. Үхлийн гол шалтгаан нь хүчтэй эмнээс хордсон гэж гарсан ба мөн амиа хорлолт ч гэж үздэг. Дээрх зураг нь Monroe-ийн ярилцлагатай хамтаар түүнийг үхэхээс ердөө хоёр хоногийн өмнө Life сэтгүүлд нийтлэгдэж байжээ.



6. Bill Biggart

1947-2001
182794935 C533A839C2
Фото сэтгүүлч Bill Biggart дээрх зургийг 2001 он ы 9 сарын 11-д авчээ. Харамсалтай нь тэрбээр Дэлхийн Худалдааны Төвийн 2дахь цамхаг нурахад дарагдаж нас барсан байна. Дөрвөн хоногийн дараа түүний цогцсыг нурангин доороос гаргаж авсан ба камер болон бусад зүйлсийг нь эхнэрт нь хүлээлгэж өгчээ. Харин эхнэр нь Bill Biggart-ийн гэрэл зурагчин сайн найзад нь камерийг дурсгаж өгсөн бөгөөд эвдэрхий камер дотор зураг байна гэж бодоогүй аж. Харин найз нь камернаас 150 гаруй зураг олсон ба тэдгээр зургууд дотор дээрх зураг ч байсан аж. Энэхүү зургийг өглөөний 10 цаг 28 минут 24 секундад авсан ба харамсалтай нь 10 цаг 30 минутад хоёр дахь цамхаг нурсан билээ. Яг энэ зургаа авахаас өмнө тэрбээр эхнэртэйгээ ярьсан ба “санаа зовох хэрэггүй, 20 минутын дараа студид уулзъя, би гал сөнөөгчтэй байна” хэмээсэн нь хамгийн сүүлчийн яриа нь байжээ.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: