Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:38 AM

News

Хүн дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилт

Манай эрины өмнөх 4-р тооллын үед эртний Грекчүүд эдгэшгүй өвчтөн, цаазаар авахуулах ял сонссон гэмт хэрэгтэнүүд дээр туршилт хийж байсан мэдээлэл байдаг. Магадгүй дэлхий дээрх хамгийн эртний хүн дээрх туршилт нь хор байсан байж болох юм. Өстөн дайснаа чимээгүйхэн хороох зорилгоор ашиглаж байсан байх талтай. Зураг дээр 1751 онд цаазаар авахуулах ял сонссон ялтанг анагаах ухааны туршилтанд оруулж байгааг харуулжээ. Ялтанг модон ширээн дээр хэвтүүлэн амьдаар нь түүний эд эрхтэнүүдийн байрлалыг тэмдэглэн модон сийлбэр хийж байгаа аж. За ингээд хүн төрлөхтөн өөрсдийн бие махбодь дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилтыг хүлээн авна уу.

 

№10 Stanford-ийн шоронгийн туршилт
Stanford-ийн шоронгийн туршилт нь хүний сэтгэл зүйн судлагдахуунд хийгдсэн хамгийн харгис туршилт болсон юм. Stanford-ийн их сургуулийн сэтгэл судлаач Philip Zimbardo 1971 онд өөрийн эрдэм шинжилгээний багийнханы хамтаар туршилтаа эхлүүлжээ. Stanford-ийн их сургуулийн подвалд сэтгэл судлалын ангийн төгсөх ангийн оюутанууд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд шоронгийн хуяг, ялтанууд шиг амьдрах ёстой байж. Хуягууд болон ялтанууд хурдан хугацаанд орчиндоо дассан боловч тэдний сэтгэл санаанд ноцтой өөрчлөлт гарч нөхцөл байдал хяналтнаас гарсан байна. Хэд хэдэн хуягууд яргалал тамлалын аргаар шоронд хэв журам тогтоох оролдлого хийж яргачин авир ааштай болон хувирсан бол ихэнх хоригдлууд сэтгэл санааны хүнд дарамтанд орж хугацаа дуусахаас өмнө туршилтыг үзэн ядаж эхэлсэн байна. Эцэст нь олон нийтийн эсэргүүцэлээс болж эрдэмтэн Zimbardo туршилтаа аргагүйн эрхэнд зогсоосон байна.


№9 Мангасуудыг сургах

Iowa их сургуулийн судлаач Wendell Johnson 1939 онд өнчин өрөөсөн 22 бага насны ээрүү хүүхдэд туршилт хийх зөвшөөрөл авсан байна. Эрдэмтэн Johnson өөрийн шавь Mary Tudor-ийг удирдаж явуулахаар сонгон авч өөрөө ажиглагчаар ажилласан байна. Туршилт явуулах өрөөнд хүүхдүүдийг хоёр хуваан нэг хэсэгт нь эерэг намуухан дуу хоолойгоор тэдгээр хүүхдүүдийг магтах маягтай үг яриа хэрэглэсэн бол нөгөө хэсэг хүүхдүүдэд хүчтэй чанга дуу хоолойгоор хэрцгий авирлан өөрсөд шиг нь ээрүү харьцсан байна. Харааж зүхүүлэн туршилтанд орсон хүүхдүүд бүх л амьдралынхаа туршид сэтгэл зүйн хүнд дарамттай амьдарсан бол нөгөө хэсэг хүүхдүүд нь энгийн хэвийн амьдралаар амьдарсан байх юм. Эрдэмтэн Johnson-ий энэхүү туршилтыг "Мангасуудыг сургах" хэмээн хочилдог бөгөөд олон нийтээс ихээхэн эсэргүүцэл хүлээн авсан боловч Дэлхийн II дайны үед NAZI-ууд дахин туршилт явуулах зөвшөөрлийг түүнд өгчээ. 2001 онд Iowa-гийн их сургуулийнхан энэхүү туршилтынхаа төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-08-09 09:32

dainii uyd bol doo duurch ee, ter ih surguuliud arai denduu ym a

Зочин 2010-08-06 11:51

www.smile.mn
SMILE.MN - ТАНЫ ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ ГАЗАР