Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:38 AM

News

Миний зулзага...

Бага байхад ээж минь үргэлж л миний зулзага гэж дуудна. Миний зулзага хоолоо идсэн үү, миний зулзага хичээлээ хийсэн үү гээд л үргэлж тэгж өхөөрдөнө. Одоо ч гэсэн бас тэгж дуудаж л байдаг юм. Би тэр болгонд нь уурлаж ундууцна. "Том болчихсон охиноо та үргэлж л тэгж дуудах юм. Би ичиж байна" гэж уурлах. Тэгж хэлэхэд ээж "Миний охин чинь ээждээ л нялх юм шүү дээ. Миний хөөрхөн зулзага минь" гэж өхөөрдөн хариу хэлнэ.  Манай ээжийн тэгж бичсэн нэг мессежийг найз нар маань нэг удаа уншчихаад тэр өдөржин инээж билээ. Би түүнээс болж ээждээ их уурласаан. Тэр үед ээж мөн л "миний зулзага битгий уурла" гэж хэлээд уучлал гуйсан. Ер нь манай ээжийн талын бүх хүн үр хүүхдээ дандаа л тэгж дууддаг юм. Миний үр, миний зулзага, миний жаалхан гээд л дуудна. Эмээ маань хүртэл ээжийг "миний жаахан охин" гэж дуудна. 40 гарсан хүнийг тэгж дуудна гэхээр санаанд багтахгүй юм. Аргагүй дээ эх хүн болгон хүүхдээ нялх жаахан гэж боддог шүү дээ. 10 настай ч байсан, 40 настай ч байсан, үгүй ер нь хэдтэй ч байсан хамаагүй. Бүгд л ээждээ жаалхан үр нь. Би ч бас хэзээ нэгэн цагт ээж болчихоод хүүхдээ тэгж дуудах л байлгүй. Тэр цагт л ээжийнхээ яагаад тэгж дууддаг байсныг нь ойлгох байх.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-08-31 00:04

тэнх .. манай агаа намайг зулзага гэж өхөөрддөг бж билээ. тэгсэн одоо юун зулзага аймшгийн том болцон явжийшд.