Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:14 AM

News

ГАЗАР дээгүүр 1800 км АЯЛСАН тэмдэглэл /ФОТО тайлан/

Зиа ёстой нөгөө чоно ба долоон ишиг дээр гардаг шиг

Ам дүүрэн өвстэй

Эвэр дүүрэн устай ... өөр юу юу ч билээ дээ. Маш их сонинтой бас камер дүүрэн зурагтай ирсэн дээ. Та бүхэн минь сайн сууж байв уу? Төрсөн нутагтаа очоод, ээжийгээ бас эмээгийнхээ эгчийг хамаатан садантай нь уулзуулахаас гадна хадам аав, хүү хоёртоо шинэ газар орон үзүүлж сайхан наадаад ирлээ.

Их ажлын хажуугаар тэмүүлэн тэмүүлэн явсан гол зорилго бол Халхын 13 тамгатай хутагтын нэг Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан Егүзэр хутагт Ж.Галсандашын мэлмий гийсний 140 жилийн ойн их баяр цэнгүүнд оролцох байлаа.Та бүхэн энэ их хүмүүний тухай ЭНД ДАРААД илүү ихийг мэдэх боломжтой.

Энэ бол бурханч лам Пүрэвбатын бүтээсэн Егүзэр хутагтын хөрөг.

Дараа дараагийн бичлэгээр ихэвчлэн зураг оруулах тул энэ бичлэг дээр жаахан юм бичнээ.

Би нөгөө хөөрхөн жижигхэн машаантайгаа айж айж л явсан л даа. Тэгсэн миний машаан дажгүй шүү. Хүний урманд дугуй ч солиулалгүй хүрээд ирсэн. Нийтдээ 1800 км зам туулчихаад ирсэн. Жюль Верн Усан доогуур 20,000 бээр аялчихаад байхад Анжигай хүү газар дээгүүр 1800 км аялахад яахав дээ. Тэгэхдээ бас намхан болохоор байнга замын ховил унуулж явах, хадтай газар бараг л "тэмтэрч" явах шаардлага гарч байсөөн. Мөн их хайрхан Зотол хааны орчимд галт уулын том том чулуулаг ихтэй тул машаанаа хайрлаад барааны газраас ёсолчихоод ирсэн. Бид хоёр очиж барахааргүй юм билээ. НЭг удаа туршиж үзээд больсон.

Сум орон нутгийн зүгээс болон Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс их хичээл зүтгэл гаргасны эцэст баяр наадмын арга хэмжээ болон Егүзэр хутагт судлалыг эрчимжүүлэх, түүний түүхэн гавъяа зүтгэлийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа сайхан боллоо. Энэ нь нэг арга хэмжээгээр ч дуусчихгүй цаашид үргэлжлэх юм шүү.

Зиа тэгээд ерөнхийдөө явсан хийсэн зүйлээ богинохоон тайлбарлачихая. Улаанбаатар - Налайх - Бага-Нуур - Цэнхэр - Жаргалтхаан - Мөрөн - Өндөрхаан - Мөнххаан - Баруун-Урт - Асгат - Эрдэнэцагаан гэсэн маршрутаар яваад ирсэн. Очсон даруйдаа баруун голоор буюу Хонгор, Хадат, Бургастай гэсэн газруудаар давхин хамаатан садангууддаа мэнд хүргэн, золголт хийсэн. Хэдэн айлын уяан дээгүүр очиж эр хүн юм болохоор бас хурдан морь шинжиж явлаа. 5-ны өдөр тусгайлан зассан гэрт нь тухлаж авааад орой нь баярын хурал, концерт үзлээ. 6-8-ны өдрүүдэд наадам сайхан болсон. 6 насны морь, 128 бөх, Жороо морьны уралдаан, Шагайн харваа, Сайхан хос морьтон, Дээлтэй Монгол, Шилдэг морь цоллооч, Мандал өргөх ёслол, Хатгины хар сүлд цэнгүүлэх ёслол гэх мэт олон сайхан арга хэмжээ болсоон.

Мэдээж өнө Өглөгт буюу Энгэр мянгат хийдээр зочлон настнуудаа мөргүүлсэн. Тэгээд 8-ны оройноо нэг хүлээн авалтанд орох байсан боловч холын хүн тул албан ёсоор очиж чадахгүйгээ мэдэгдээд Хонгорын голдоо очиж унтаад 9-ний өглөө Улаанбаатрынхаа зүг хөдөлсөн дөө.

Нээрээ нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй тусласан болон боломжийн хандив өргөсөн гээд сумын засаг даргын тамгын газраас хурдан удмын шүдлэн үрээгээр шагнасан. Би их билэгшээж байгаа. Ахд хүлээлгэж өгөөд азрага тавиарай гэсэн байгаа. Бас азаргандаа тавих гүүнүүдээ ч зохицуулсан. Хэ хэ. Хүүд маань олон хүн адуу, хонь бэлэглэсэн.

Олон БЛОГ-чидтой тааралдсан. Бид Эрдэнцагаанаас олуулаа юм билээ шүү. Мэдээж бас миний танихгүй хүмүүс ч байсан байх. Нийтдээ 10,000 гаруй хүн цугласан том арга хэмжээ боллоо. Ерөнхийдөө бүсийн наадмын хэмжээний л наадам боллоо. Шүдлэн нас л гэхэд 300 гаруй шүдлэн мордсон гэхээр ямархуу хэмжээний хурд цугласныг харуулж байгаа байх.

Тэнд байсан блогчид гэвэл Банжигын Дарьганга Аяз, Блогспотын Мөнхнаран, Банжигын Ниппоны нар лав байсан.

Уг нь дээл өмсөөд их л сайхан Монгол эр явахыг хүссэн боловч халуун, шороо хоёр нь хэцүү байсан тул хүний нүднээс далд ормогц л тайлж шидчихээд байсан. Хэ хэ. Тэгэхдээ дээлтэй бас морьтой Анжигай ямархуу байсныг доороос харна буй заа.

Энэ зун манай нутаг жаахан гантай л байна билээ. Тэгэхдээ хөгшдийн ярьж байгаагаар одоо жаахан бороо орчиход сэргэнэ гэж байна билээ. Биднийг наашаа гарахад л бороо орж эхлэж байсан бодвол сэргэсэн байхаа. Айдаа төрсөн нутаг сайхан байсан шүү.

Нээрээ би их азтай явсаан. Яг борооны өмнө давхиад оччихсон юм. Тэгсэн тэнд очсоны маргааш Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон байгаа юм. Их устай бороо орлоо гэхээр нь айж л байсан. Тэгсэн наадмын өдрүүдээр нар гараад зам сэвэрчихсэн байсан. Тэгээд нээх их шалбааг, шавар гэлгүй буцаад ирсэн чинь бараг л ирсэн оройноос ахиад бороо орж байна. Хоншоортой хоншоортой. Шавар жаахан ихэсвэл миний жижигхэн машаан бид хоёр балархаар байсан шүү. хэ хэ.

Зиа ингээд замын жаал жуул зүраг үзэцгээнүү.

Зорьж гарсан Зотол Хаан ууландаа

Золгож холоос мөргөөд буцлаа

Шүтэн хүндэтгэх сэтгэл минь

Шүтээн ууланд минь хүрсэн буйзаа

Олон хүн энэ хөшөөний зургийг авсан байсан. Би бас нэг авч үзмээр санагдаад.

Өөрийн дарсан зураг л хамгийн гоё харагддаг болохоор надад бол сайхан л харагдаад байна. хэхэ

Та нарт ямар харагдаж байна.

Мөнххаан суманд байрлах Даншигийн аварга Буянтогтохын хөшөө.

Энэ сумаас улсын харцага Магалжав төрсөн. Энэ хүний хамаатан гэсэн байх шүү

Энэ хүмүүс ямар сайхан ажин түжин аж төрнө вэ? Гайхалтай шүү.

Энэ олон наадамчдын дундуур чөлөөтэй алхан, энд тэнд нь гарч зураг дарж байх сайхан байсан шүү.

Энэ хүнийг Анжигай гэнэ.

Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны харъяа их бичгийн хүн Хавхчин Гүндсамбуугийн хүү бөлгөө

Энэ нөгөө надад бэлэглэсэн шүдлэн. Манай хүү уначихсан байгаа юм. Харин хажуугийн хүн бол манай адуучин бас уяач Магсар ах маань.

Энэ их баяр цэнгэл, хөгжөөн наадамын дараа урт замд гарахын өмнөх орой хөдөө гэртээ очоод нар жаргахыг харан гэрийн гадаа сууж байхад орчлонгийн амар амгалангийн дуун чихэнд сонсогдох шиг санагдаж байсан шүү.

Нутгийн зам нуруутай, Нуган үрдээ ханилгаатай байсан даа.

Гантай гэхэд л ийм сайхан байдаг Эрдэнэцагаан нутгаараа бахархана би.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-10-10 16:59

www.badarchin.mn, www.travelgobimongolia.com, www.mongoliantourworld.com

Зочин 2010-08-20 14:07

сайхан яваад иржээ.
Аав чинь нутгийнхаа энэ хайрханыг их ярьдаг.
Зотол гээд судалгааны төв байгуулж байсан нь санагдана.