2010.08.19 ganjargal
Oracle, PHP, Apache суулгах (on WINDOWS)

Oracle дээр гүйцэтгэх томоохон төсөл дээр ажиллаж байна. Байнга нүддэг байсан MySQL – ээс маань нэлээд ондоо юм хэхэ. Oracle дб сервертэйгээ шинэ холболт хийхэд MySQL-ээс нэлээд удаж байгаа нь ажиглагдав. Нэгэнт үүссэн холболт дээр ажиллах хурданд асуудал алга. Query-ээ execute хийхээс өмнө prepared statement хийнэ. MySQL дээр нэг user-т олон database хамааруулж болдог бол Oracle-д user нь өөрөө database-н үүргийг гүйцэтгэнэ. BLOB төрөлтэй field-д хамгийн ихдээ 8 terabyte хүртэл мэдээлэл хадгалж болно гэх зэрэг шинэ содон зүйлүүд зөндөөн байна
Одоогоор хуучин mysql-д зориулж бичсэн class-аа oracle руу хөрвүүлэн хэрэглэж байна. Боломжийн, дажгүй ээ найзуудаа ![]()
За ингээд заавартаа оръё (Жич: Windows XP-д суулгаж хэрэглэж байгаа болно/Linux дээр суулгах зааврыг нэтээс харж байхад доорх үйлдлүүдээс хүнд хэцүү үйлдэл ажиглагдсангүй):
Хэрэглэж байгаа хувилбарууд:
- PHP 5.2
- Apache 2.2
- Oracle 10g Express Edition
1-р алхам: Oracle 10g Express edition – инсталлыг ажиллуулна. Надад байгаа ориг DVD дээр Windows системд суулгах бол OracleXEUniv.exe – г ажиллуулна гэсэн байна. Суулгахад төвөгтэй асуудал гарсангүй. D:\ диск дээрээ суулгалаа.
2-р алхам: PHP, Apache 2-оо татаж авна.
3-р алхам: Apache-ийн инсталлаа ажиллуулж аль нэг дискэн дээрээ суулгана. D:\Apache дээрээ суулгана гэж үзье. Ер нь C: гэх мэт үйлдлийн системийн файлууд байрлаж байгаа дискэн дээрээ суулгачихаар дараа нь форматлахад өөр диск рүү вэбүүдийн файлаа зөөх ажил гардаг учир нөөц дискэн дээрээ суулгавал зүгээр.
4-р алхам: PHP-гээ татаж авсан бол мөн D:\php гэсэн байрлалд задлана.
5-р алхам: D:\Apache\Apache\conf\httpd.conf файлыг нээж доорх мөрийг нэмнэ (Loadmodule гэсэн олон мөрнүүдийн доор нэмбэл дараа олоход амар байх). Энэ алхам нь php-г apache-тэй холбогдон ажиллах модулийн байрлал болон файлын төрлийг зааж өгч байна:
LoadModule php5_module “D:/php/php5apache2.dll”
AddType application/x-httpd-php .php
PHPIniDir “C:/WINDOWS”
6-р алхам: “D:\php\php.ini-recommended” гэсэн файлыг “C:\windows\php.ini” (Windows үйлдлийн систем суусан дискний Windows гэсэн фолдер руу php.ini болгон файлын өргөтгөлийг нь өөрчилөн хуулна)
7-р алхам: Хуулсан php.ini файлаа нээж ;extension=php_oci8.dll мөрийг хайж олоод урдах ; тэмдэгтийг нь авна. Энэ үйлдэл маань php-н oracle-тай ажилладаг extension-г нээж өгч байгаам.
8-р алхам: php.ini файлын extension_dir параметрт (510-р мөрний ойролцоо байгаа) extension_dir = “D:/php/ext” php суулгасан дискэнийхээ php хавтасны ext хавтасын замыг зааж өгнө.
9-р алхам: Одоо apache-аа restart хийнэ.(Start > Programs > Administrative Tools > Services).
Apache асуудалгүй restart хийгдсэн бол Oracle-н Database Manager руу нэвтэрч шинэ user,table, field-үүд үүсгээд түүнтэйгээ ажиллах php OCI8 функцуудтай танилцаарай.
/Эх сурвалж дээр нь 4-р алхамын PHPIniDir “C:/WINDOWS” -г PHPIniDir “C:/php” гэж буруу тэмдэглэсэн байсан учир би суулгахдаа тэрнийг анзааралгүй нэлээд цаг авсан
/
Эх сурвалж: http://www.oracle-base.com/articles/misc/ApachePHPInstallOnWindows.php
Амжилт

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.