2010.08.23 Унага
Байгаль эхийн бүтээсэн гайхалтай 7 “урлагийн“ бүтээл
1. The Wave, Arizona
Wave нь гэрэл зурагчид болон аялагчдын хувьд үнэхээр сэтгэл татам газар юм. Энэ нь аль дивангарын динозаврууд ноёлж байсан 190-ээд сая жилийн өмнө үүссэн тогтоц бөгөөд салхи болоод усны нөлөөн дор элэгдэж одоогийн гайхамшигт хэлбэрээ олсон байна.
.


2. Table Mountain, South Africa
Ширээ уул нь (Table mountain) Өмнөд Африк дахь хамгийн алдартайгазруудын нэг юм. Cape Town хотоос маш сайхан харагдана. Энэхүү уул нь 300 сая жилийн өмнө энэ хэлбэрээ олсон ба анх газраас өргөгдөхдөө ямар нэг атираа, нугалаасгүйгээр үүссэн тул орой нь ийм сайхан тэгш байгаа юм байна.

3. The Stone Forest, China
Хятадын баруун урд хэсэг дэх Yunnan мужийн Kunming хотоос 85 км-ийн зайд орших энэ өвөрмөц тогтоц руу мянга мянган жуулчид тасралтгүй цувдаг. Учир нь энд аварга том чулуун бүхэл бүтэн ой бий. Уусалтын улмаас ийм хэлбэр олдог шохойн чулуунууд ихээхэн байдаг боловч хамгийн алдартай нь энэ билээ.

| Re: | Чацаргана тарихдаа эр эмээр нь хольж суулгадаг |
| Re: | Хайран ч Хөвсгөл минь |
| Re: | Газар дээрх хамгийн хурдан 10 амьтан |
| Re: | Өөрийгөө сонсохуй |
| Re: | Байгалийн шилдэг зургууд |




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.