Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:09 AM

News

ДОХ-той хүний захидал

ДОХ-той хүний захиа Сайн байна уу? Яг одоо энэ захиаг уншиж суугаа эрхэм уншигч таны алтнаас үнэтэй цаг завыг тань үрэн байгаадаа хүлцэл өчье. Би одоо дөч гарч явна. Дөч хүрсэн эр Дөрвөө дарсан ат гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Оюун бодол цэгцэрч, ид хав хөвчирч ёстой л хийж бүтээдэг ид нас гэж би ч боддог байсан. Байсан гэдэг үг миний амны уншлага болчихож дээ. Ирээдүй минь богинохон мөртлөө нэг л гэрэл гэгээгүй уйтгартай санагддаг болчихсон болохоор ч тэр үү юм л бол байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьчих юм. Өвчнөө мартан өөдрөг амьдрах гэж яаж ч хичээсэн нэг л мэдэхэд муу ёрын аймшигт бодол сэтгэл эзэмдэн хамаг амьдралын минь баяр жаргалыг ирээдүйд биш өнгөрсөн цаг дээр аваачаад тавьчихсан байх юм даа. Би ч яахав бас амьдрал үзэж алаг үрийнхээ зулайг үнэрлэн хийдгээ хийчихсэн хүн гэж заримдаа бодовч гэр бүл болж амьдрал зохиох нь байтугай сургуулиа ч төгсөж амжаагүй хонгорхон хорин насандаа энэ өвчний халдвар тээж яваа идэр залуухан охид, хөвгүүдээ харахад харамсаад ч барахгүй хэлэх ч үг олдохгүй хий дэмий л “Эдгэнэ дээ... хэзээ нэгэн цагт төгс эмчилдэг болчихноо” гэж л тайвшруулахаас өөр үггүй суух юм даа. Хүмүүс ДОХ гэхээр л өөрөөсөө холуур юм боддог. Би ч бас тэгж л явлаа. Харин эмчийн амнаас таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа гэхэд арай ч үгүй байлгүй дээ аппарат байтугай нь л алдаж эндэхийг алийг тэр гэх вэ дээ гээд горьдож суусан. Харамсалтай нь алдаагүй гэнээ. Ингээд л би ХДХВ тэй хүний тоонд орж ямар нэгэн хориг гортигийн дотор амьдрах болсон доо. Саяхан намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлэгч эмч маань надад хорьхон настай нэгэн охины аав сэтгэлээр унасан үрийнхээ зовлонг нимгэлэх гэсэндээ л “ Яадаг юм бэ. Охин минь энэ өвчнөөр чинь дэлхийн сая сая хүн өвдсөн. Тэр ч байтугай мундаг том одод ч өвчилдөг юм шүү дээ” гэж хэлсэн шүү гэсэн. Тийм дээ. Хүний л өвддөг өвчин болохоос ямар анаашийн өвчин тусчихсан биш гэж тэр эмч хэлдэг юм байна лээ. Анааш нь ч бас юүв дээ хэхэ. Харин манай эмч нар бас сувилагч, асрагч гээд л ямар мундаг ухаалаг сайхан хүмүүс бидэнд үйлчилдэг гээч. Бид уул нь өөрсдийгөө аюулт мангас харсан юм шигээр л хүлээж авна гэж боддог байсан юм шигээ. Харин тэд бол огтхон ч айж цэрвэхгүй энгийн сайхан байдаг нь бидэнд амьдрах итгэлийг, бусадтай л адил байх гэсэн эгэлхэн хүслийг минь сэргээж өгдөг юм шүү. Одоо би эмнэлгээс гарчихаад ХДХВ/ДОХ -той амьдарч яваа бусад зовлон нэгт нөхдийнхөө төлөө үлдсэн амьдралаа зориулна гэсэн чин итгэлтэйгээр их ажлыг эхлүүлж явна даа. Хорвоод сайн санаатан нь хэзээд илүү их байдаг юм. Би ч гэсэн эрүүл байхдаа буяны ажилд гар сунгах дуртай, ядарсан зовсон болгонд туслахсан гээд л явдаг байсан даа. Бидэнд туслах хүмүүс ч бас байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ бид хүнээс зүгээр нэг алгаа тосоод гуйхгүй ээ. Бидний дунд ямар мундаг мундаг эрдэм боловсролтой хүмүүс байдаг гээч. Гадаад хэлний хувьд бол бүр ярих ч юм биш. Бөөн л орчуулагч нар. Харин эрүүл хүмүүс бидний тухай огт мэдэхгүй хэрнээ голдуу л сөрөг ойлголттой байдаг нь харамсмаар. Тэддэх тохиолдол бүртгэгдлээ гээд л тоолоод байна. Дараа нь тэр хүний тухай биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн байсан гэнээ гээд эгээ л хараад сууж байсан юм шиг л цуурч өгнө дөө. Тийм хүмүүс ч байгаа. Гэхдээ яагаад монголд илэрсэн тохиолдлын дийлэнх хувь нь ийм статустай хүмүүс байдаг вэ гэсэн асуултын хариу нь харин их л энгийн байдаг юм. Тэдэнтэй ажилладаг байгууллагууд олноос гадна хүмүүсээ байнгын шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байдаг нь л илрэх нөхцөл болдог. Түүнээс биш заавал тийм л хүмүүс өвддөг өвчин бишээ. Бид чинь бусдын л адил үр хүүхэдтэй аав ээжүүд. Бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс шүү дээ. Амьдралд дөнгөж ормогцоо л анхны алхмаа буруу гишгэснээс болж яагаад ч зайлан гарах аргагүй аймшигт эргүүлгэнд орчихоод аврал эрэн суугаа хайран сайхан залуусаа төлөөлөн энэ захидлыг би бичиж байна.Миний яриа жаахан эмх цэгцгүй л юм болж байх шиг. Гэхдээ ямар ч гэсэн эхлүүлсэн ажлаа олонд хүргэхийн тулд, өөрсдийнхөө тухай үнэн зөв ойлголтыг төрүүлэхийн тулд л би энэ бүхнийг ярьж байна. Өнгөрч байгаа долоо хоног миний хувьд их л чөлөө завгүй байлаа. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг ямар нэгэн ажил хийхийн тулд бас хариуцлага үүрэх, итгэл хүлээхийн хувьд ч гэсэн би дан ганц хувь хүний үүднээс хөдлөх юм бол юу ч бүтэхгүй нь тодорхой болохоор нөхөдтэйгээ хамтраад ХДХВ/ДОХтой амьдарч буй иргэддээ үйлчилдэг ТББ-аа байгуулж гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод авсан. Одоо юу хийх вэ? ДОХтой Тэмцэх Үндэсний Сан бидний ажлыг дэмжинэ гэж амласан болохоор бид нар юу юу ч үгүй тэгээс эхэлж байгаа хэр нь өөдрөг байгаа шүү. Энэ 9 сардаа багтаад байртай болчихвол цугладаг газартай болчихно гэсэн үг. Цугладаг гэхээр л хүмүүс айгаад унах вий дээ. Өнөө хэд чинь цуглаад л аюул болох нь гэх вий. Үнэхээр бидэнд заримдаа очих ч газар олдохгүй болох үе байдаг юм. Бие өвдөхөд эмнэлэгт очиж болно харин сэтгэл өвдөн хөндүүрлэж хэн нэгэнтэй ярилцмаар, зовлонгоо хуваалцмаар санагдсан үедээ хаашаа бид нар очих юм бэ. Хэнд ч тэр болгоноо ярих вэ дээ. Байнга л хүн мэдчих вий гэж айж нуугдаж явдаг улс чинь хааяа өөрсдөө нууцхан цуглахаараа харин ч нэг сэтгэлээ онгойлгож авна даа. Бид байртай болоод байнга цугладаг болчихвол нийгмийн төлөө, өөрсдийнхөө төлөө, халдварыг цааш тархаахгүй байхын төлөө их юм хийж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг шүү. Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэдэг үг үнэхээр оносон үг шүү. Бидний ажилд тусалж, үнэтэй зөвлөгөө өгч, магадгүй хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болноо. Уншигч таныг хэн ч байсан бидэнд тусалж санаа оноогоо харамгүй илгээгээсэй гэж хүссэндээ мэйл хаягаа энд үлдээж байна. Bayraa.bayraa41@yahoo.com гэсэн хаягаар бидэнтэй харилцаж болно шүү. Таны цаг завыг үрсэндээ дахин хүлцэл өчин гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


boogii 2011-05-23 15:48

bolno do bolno

Зочин 2011-02-25 11:01

санаж явбал бүтнээ

Зочин 2010-09-07 15:09

Uvchin uu henees avchihsan be medej bna uu. Ter uvchin ugsun hun ni odoo hyanaltand bdag uu. taaraldsan uu.

Замбага 2010-09-07 08:49

Удахгүй гэж юу яриад байгаам бээ? Зараа хэлээд байгаам биш үү? Хэн ч хэзээ ч ямар ч шалтгаанаар үхэж болно гэж. Чи ДОХ-той ч бай үгүй ч бай өнөөдөр ч юм уу маргааш ч өөр шалтгаанаар эрсдэж болно гэж хэлээд байшт. ДОХ-той мөртлөө 25-26 жил амьд явж байгаа хүмүүс зөндөө байдаг гэсэншт. Биеэ гамнаад явбал 70 хүрэх юм биш үү?

Баяраа 2010-09-07 05:16

сүүлд сэтгэгдэл үлдээсэн “зочин“-д чиний хэлсэн үнэн шүү. Бид бас өөрсдөө өөрсдийгөө тусгаарладаг тал байдаг юм. Минмй найзууд намайг мэднэ л дээ. Хэн нь ч халдвартай гээд намайг орхиж яваагүй . Харин ч хуучнаасаа илүү анхаарал тавиад л.Хүн гэдэг хэзээ нэг цагт үхэх нь гарцаагүй гэдгээ мэддэг хэрнээ яг бидэн шиг хажуудаа дагаад явж байгааг нь мэдэрдэггүй мөнхийн юм шиг л санаа амар явдаг юм даа. заримдаа тэр нь ч амар юм шиг. Гэхдээ л бид бол удахгүй гэдгээ нэгэнт мэдчихсэн болохоор амьдралын утга учрыг арай л өөрөөр хардаг болчихдог юм байна лээ.

Зочин 2010-09-06 21:36

bi bodohdoo harin ch dox-toi humuus amidraliin utga uchriig iluu oilgoson bdag bh gej. tednees l jinhene hunii aranshin, hunleg zan, uhaaral garah bh gej boddog sh dee. tiim bolohoor bi dox-toi huntei chin setgeleesee naizlaj uzeh yumsan gej husdeg. shal hudlaa hudlaa yum yarisan humuusees tes oor bdag bhaa.
bi bodohdoo dox-toi humuus oorsoddoo, setgeldee l oorsdiigoo niigemgees tusgaarlah, bas humuus bidniig ingej tegej heldeg bh gej bodood yawdag yum bishuu? minii hureeleld dox-toi humuusiig gaduurhaad, eldweer heldeg humuus bhgui e.
bid nar chini adilhan l humuus sh dee.

Баяраа 2010-09-06 11:15

Зараа Зрчин хоёрт баярлалаа

Зочин 2010-09-06 10:40

би сайн мэдэхгүй юм л да, гэхдээ дохтой хүмүүсийг дэмжихэд чиглэх бус харин өөр бусад зүйлд анхаарлаа хандуулан ажиллавал...
жишээ нь ямар нэг үйлдвэр байгуулаад ашигийг нь бүх ажилчиддаа цалингынх нь харицаагаар хувааж өгдөг.
скоч савх гээд юу ч яахавдээ, гол нь монголд үйлдвэрлэдэггүй зүйл байх. өмнөх хүний хэлснийг давты “За тэгээд буруу зөрүү юм ярьсан бол уучлаарай.“

3apaa 2010-09-06 09:57

Үхэлд хүргэдэг олон өвчин байгаа. ДОХ-той ч бай үгүй ч бай хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт үхэж л таарна. Өглөө нь уулзаж мэндлээд, инээлдээд салсан цоо эрүүл хүмүүс ч орой нь бидний дунд байхгүй болчихсон байдаг тохиолдол цөөнгүй.

ДОХ гэдэг үгийг их аймшигтайгаар сурталчлаад сэтгэлд хүрчихсэн болохоор хүнд сэтгэгдэл төрүүлдэг. ДОХ-той хүмүүсийн гол хүндрэл нь ДОХ-той гэдгээ мэдсэнд байдаг гэж боддог. Мэдээгүй бол юунд нь шаналахавдээ тэ?

Хэн ч байсан хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой. Тэгэхээр амьдарч байх хугацаагаа үр бүтээлтэйхэн шиг өнгөрүүлчих юмсан гэж... Өнөөдөр гудманд эрүүл явж байгаа хэрнээ новш шиг амьдарч байгаа хүмүүсийг бол юу ч гэмээр юм. Харин та нарын нийгэмд чухал зүйл хийхээр тэмүүлж байгаа чинь их сайшаалтай санагдаж байна. Мартсанаас Мэжик Жонсон эдгэрсэн гэсэн.
За тэгээд буруу зөрүү юм ярьсан бол уучлаарай.