Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:37 AM

News

Би ба Be...

Би…  Би хөдөөнөөс ирсэн жирийн л нэг оюутан. Өдөр тутмын маршрут маань гэр-сургууль-гэрийн хооронд л өнгөрч байна. Ангийнхантайгаа ярьж хөөрч, хамт зугаалах үе байх ч залуус бидний сэтгэлд нийцэх газар тэр бүр байдаггүй болохоор тэгэс ингэсгээд л харьж, өдрийн ихэнх цагийг зурагт үзэн, радио сонсон өнгөрөөж байна даа. Хааяа хайран ч залуу нас минь гэж бодох үе байдаг л юм. Уг нь энэ толгойд янз бүрийн л бодол эргэлдэнэ ээ, хүнд л хэлдэггүй болохоос.

 

“Ве…”  Миний хамгийн сайн хийдэг ажил бол зурагт үзэх. Суваг солиод ёстой жинхэнэ үзүүлж өгнө дөө. Харин энэ “Ве…” гэдэг реклам дотор маажна гэдэг шиг хамаг сонирхол хөдөлгөөд байх юм? Яагаад гэнэт ингэж сонирхол татаад байгаа юм бол? Рекламанд нь тоглосон залуу надархуу л юм байна. Хэ хэ. Нэг од мод нь тоглосон бол би ч ингэж сонирхохгүй байсан байж магадгүй л юм. Гэхдээ л нээрээ сонирхол татаад байна даа.

 

“Ве…”  брэндийг надад зориулсан юм байна. Нөгөө сонирхол татаад байсан “Ве…”-гийн учрыг олчихлоо. Нутгаасаа хамт ирсэн найзтайгаа хамт Ве гэдэг газраар нь очив. Ве чинь ердөө л БИ юм байна. Өөрийнхөө дотоод мэдрэмж, хүсэл мөрөөдөл, авъяас билэг, эрч хүчээрээ нэгдэж амьдралын шинэ хэмнэлийг мэдрэхийг хүсч байгаа 25 хүртэлх насны залуучуудын бүхэн бүтэн давалгаа юм байна. Нээрээ энэ “Ве…” нэг л дотно санагдаад байсан юм аа.

 

Гайхалтай…,  “Ве…” үйлчилгээний төвийн үүдээр ороод л би шооконд орлоо. Гайхалтай. Би лав монголд ийм газар үзээгүй. Миний зүүдэндээ төсөөлж байсан тэр орчин яг мөн. Техно транс ая эгшиглэж, задгай талбайд залуус бүжиглээд, үнэхээр хэлэх ч үг алга… Цоглог залуус, царайлаг охид, нүд хужирлах сонин содон зүйл ихтэй болохоор хаашаагаа эхэлж явахаа ч мэдэхээ байж, тогонд цохиулчихсан аятай хэсэг зогсов. Хурдхан шиг л “Ве…”-д бүртгүүлье. “Ве…”-гийн хэрэглэгч болоход их амархан юм байна. Иргэнийхээ үнэмлэх, бичиг баримтыг үзүүлээд л болоо. “Ве…” брэнд 25 хүртэлх насныханд зориулагдсан болохоор шинэ хэрэглэгч болох гээд урд зогсож байсан ах “нас хэтэрчихжээ” гээд урамгүйхэн гарсан. Энд нэгнийхээ шоолох, хажиглах хүн алга. Бүгд л хэзээний найзууд шиг минь дотно санагдаж эхлэв. Нээрээ энд үнэн тасарчээ. Хаашаа л харна баярласан,  хөөрсөн, нэг нэгнийгээ хүндэлсэн залуучууд. Сонин сэтгүүл, шинэ мэдээ унших булан байна, эвтэйхээн буйдантай юм. Тэнд хоёр охин яг л гэртээ байгаа юм шиг тухалчихсан сэтгүүл эргүүлж сууна. Бас үнэгүй интернет кафе байна, орж е-майлээ шалгаад найздаа захиа биччихлээ. 2 давхарт гараад хөгжим тоглуулж байгаа DJ-гийн хөдөлгөөнийг харж биширч жаал суулаа. Гэдэс хонхолзоод байхаар нь буфет орж ходоодоо баярлуулж, бас ганц нэгхэн чамин бараа авч “shopping” хийлээ. Эндээс үнэхээр гармааргүй санагдаад, хоргодоод болж өгдөггүй дээ.

 

2 дахин ихийг…  Миний гар утсаараа хамгийн сайн хийж чаддаг зүйл бол мессеж бичих. Хуруугаа цэврүүттэл хэдэн товчлуур дээгүүр гүйлгэхээрээ хоолоо ч идэхээ мартчих юм гээж ээж байнга л үглэдэг юм. Мессежнийхээ цонхыг дүүртэл дунд нь зай авахгүй шахам залгаад биччихдэг Ганаадаа л хурдан хэлэхээс. “Ве…”-гийн хэрэглэгч болчихвол адаглаад хүнд ойлгогдохоор захиа илгээх байлгүй дээ. Инээд хүрчихлээ...

 

Залуусын оролцоог дэмжсэн брэнд…  Энэ үйлчилгээний төвөөр явж байхдаа би нэг л зүйлийг маш сайн ойлголоо. “Ве…” брэнд бол залуус бидний дунд ус агаар шиг хэрэгтэй байгаа, бас зарим нэгнийх нь сэтгэл зүрхэнд  “нойрмоглож” байсан тэр бүх сайхан мөрөөдлүүдийг минь дахин цоо шинээр сэрээж, эрч хүчтэй, өөдрөг үзэл, ирээдүйд итгэх итгэлийг маань нэмэгдүүлсэн бүхэл бүтэн цогц үйлчилгээ юм байна. Энэ төвөөр ороод гарсан тэр мөч миний хувьд үнэхээр амьдралдаа хийсэн анхны “оюуны хөрөнгө оруулалт” байлаа. Би энэ эрч хүч шингэсэн газраас өөрийгөө өөрчлөх, илүү  сайханд тэмүүлэх цоо шинэ “бие хүн” болж гарсан. Мобиком монголын залууст “эрүүл” нийгмийг бэлэглэх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Би “Ве…” брэндийг сонгосондоо үнэхээр баяртай байна. 

 

/Нэгэн залуугийн тэмдэглэлээс/

 








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-09-24 11:03

kkk laitai surtalchilgaa biz

Зочин 2010-09-18 10:52

REKLAM AIN HAHA

Зочин 2010-09-16 14:29

ene odoo huduunii hun shopping gdg ug meddeg l yum bh da , bas huruugaa tsewruttel msg bichih negtei yum bna da hahahah

Зочин 2010-09-16 13:39

Mobi-iin Munkhsuldiin temdeglel yum bh daa

Зочин 2010-09-16 13:35

yum uzeegu hund saihan l sanagdsan bh

Зочин 2010-09-14 22:57

zassss un j surtein bile
argagui l huduni hun umda!
mongold tr muu be gdg hogin savnas jn
uur sxn gazar bedgu gej sana u?
tlll ta nar shg um uzegu huduni setgelgetei
t1 umnud ub-g buzarlaj yvjidg bku udaaaa t1iin

Зочин 2010-09-14 09:53

hutsvaa