Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:21 AM

News

Хөгжлийн хурд аа гэж...

Гэртээ дөнгөж ортол “Өвөө, та надад зун очихоор өгнө гээд байсан бэлгээ харуул даа. Ямар гоё юм бэ? Би яг ийм дугуйтай болох юмсан гээд л зүүдлээд байсан ш дээ” гэх хүүгийн баярласан дуу цаад өрөөнөөс сонсдож байв. Нөхөр бид хоёр Дарханд байдаг хоёр хөгшнийгөө ирчихэж гэж бодсоор гүйж очвол хүү өвөөтэйгээ зүгээр л утсаар ярьж байх юм. Бүүр өөд өөдөөсөө хараад инээж хөхрөөд ярьж байх нь тэр. “Миний бондгор хүү жаахан шуугдчихаа юу даа, хоол ундаа сайн идэж ууж бай” гэж ирээд л өвөө, эмээ хоёр нь хүүг эрхлүүлж, харин бид хоёр хүүхдээ хайхардаггүй гэсэн “банга” аваадхалаа. Өглөө ажилдаа яваад орой ирэх зуур л ингээд хөгжлөөс хоцорчихсон байдаг байгаа...

 

Илүү дэвшилтэт технологийн гайхамшгийг үзсэн манай ам бүл энэ орой сэтгэл өөдрөг байцгаалаа. Ээж аав хоёрынхоо сайхан аашийг яаж ашиглахаа сайн мэдэх хүүхдүүдийнхээ ачаар нэг мэдэхэд нөхөр бид хоёр бага бандитайгаа дэлгүүрт явж байх нь тэр. “Ээж, энэ их гоё амттай ш дээ, даанч жаахан үнэтэй юм, тээ” гэж ирээд л хүү маань урд хойно гүйнэ. “Миний хүү, дуртайгаа ав аа” гэж хэлж дуусаагүй байхад л хүү хэдийнэ утсаа барьчихсан эгч рүүгээ залгаж харагдлаа. Аниа, та алийг нь авах вэ гээд утсаа амттан өрсөн лангуун дээгүүр алгуурхан явуулж байна. Худалдагч нь ёстой мэл гайхаж байгаа бололтой. Харин хүүгийнхээ энэ үйлдлийг хараад нөхөр бид хоёр сэм нудралцан додигор гэгч нь зогсож байв. “Эгч ээ, энэ бялууг авъя” гээд хүү маань бид хоёр руу эргэлээ.

 

Манай гэр бүлийн хувьд энэ оройны ярианы сэдэв Мобикомын 3,5 G-ийн тухай байсан юм. Яагаад ч юм ярьсан зүйл бүхэн маань эргээд л энэ сэдэв рүү ороод байлаа. Охины маань хувьд видео ярианаас илүү өндөр хурдны интернетийг сонирхож байгаа бололтой. Мессенжерээр найзуудтайгаа харьцчихна, е-мейлээ гар утаснаасаа шалгачихна, бараг л ярьснаасаа интернетээ ашиглаад байвал илүү хямд тусаж магадгүй юм байна гэсэн дүгнэлт хийж байв. Харин нөхөрт маань телевиз үзэх нь таалагдаж байгаа бололтой. Мэдээ эхэлсэн үү гэсээр амьсгаадан орж ирдэг түүний хувьд замын түгжрээнд гацаж, цаг нартай уралдаж давхиснаас зогсоол бараадаж, мэдээгээ үзчихсэн нь нээрээ л дээр юм байна шүү. Ийнхүү арайхийн Мобикомын илүү дэвшилтэт үйлчилгээнүүдийн тухай ярианаас хөндийрч зурагтаа асаатал найз охиндоо “машинаа” гайхуулах гэж видео дуудлага хийсэн залуугийн хөгжилтэй түүх бүхий реклам гарснаа “Нүд үнэнч, чих жаахан худалч” гэдэг байгаа. Нөхөр маань “Нээрээ л нүдээр харж л итгэхгүй бол зарим нэг уран яригч нар ч ёстой юу ч гэж мунхруулахаас сийхгүй байх шүү” гэж дэмжиж, харин охин тэрүүхэн тэнд жуумалзаж харагдлаа.

 

Цаг орой болжээ. Маргааш ажилтай болохоор бүгд л дор бүрнээ тус тусын бэлтгэлээ базааж, амрахаар явцгаалаа. Хэн нэг нь залгаж магадгүй гээд утсаа байнга асаалттай хонуулдаг оюутан дүү маань нүдний буланд утсаа унтрааж байгаа харагдав. Ойрд үзэгдээгүй дүр зураг болохоор тэссэнгүй “Чи чинь овоо хүн шиг наад утас шөрмөсөө ингэж нэг амраамаар даа” гэж үг хаятал та мэдээгүй юм уу, Мобиком “Дуудлага хадгалах үйлчилгээ” нэвтрүүлчихсэн ш дээ, утсаа унтраасан ч гэсэн хэн залгасныг нь мэдэж болно гэх нь тэр.  Нэгхэн өдрийн дотор би гэдэг хүн хөгжлөөс хэдэн алхам хоцорчихоо вэ?    2009 он








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: