Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.May.30 07:24 AM

News

Газар дээрх хамгийн хурдан 10 амьтан

 

Хорвоо дэлхий дээр түг түмэн зүйлийн амьтад оршин байдаг билээ. Түүний дотор хуурай газрын амьтад нэн олон. Тэгвэл газрын амьтдаас хамгийн хурдан нь ямар амьтад байдаг бол?  Судлаачдын олж тогтоосон хамгийн хурдан 10 амьтны тухай мэдээлэл болон сонирхолтой видеонуудыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

1. Үчимбэр (114 км/ц)


Үчимбэр буюу Cheetah нь асар хурдтай мөртлөө авирах чадваргүйгээрээ онцлог, муурын овгийн содон гишүүн. Тиймээс ч үчимбэрийг өөрийнх нь төрөл Acinonyx-д ангилдаг. Хуурай газрын хамгийн хурдан амьтан бөгөөд 460 м хүртэл богино зайд цагт 114 км/цаг хурдалж чадна[2]. Гурван секундын дотор 110 км/цаг хүртэл хурдаа авч чаддаг бөгөөд энэ нь ихэнх спорт машинуудаас -давсан үзүүлэлт юм.

 

2. Pronghorn Antelope (95 км/ц)


 

Pronghorn Antelope нь Хойд Америкаар тархсан туурайт сүүн тэжээлтэн юм. Махчин амьтдаас маш их хурдтайгаар зугтаж, бултан биеэ хамгаалдаг бөгөөд судлаачдын үзүүлэлтүүдээс харахад хамгийн дээд талдаа цагт 95 км хурдалж байжээ. Хэдийгээр үчимбэрээс бага хурдтай боловч өөрийн том уушиг, зүрхний тусламжтайгаар илүү хол зайд өндөр хурдаа барин давхиж чаддаг аж.

 

 

3. Морь (88 км/ц)

 
Та бидний сайн мэдэх морь мэдээж хурдан амьтдын нэгд зүй ёсоор орох билээ. Гэхдээ жирийн дундаж морьдын хувьд цагт 40-48 км/ц хурдтай давхидаг. Харин хүмүүс бид өнө эртнээс морийг гаршуулан сургаж онцлог шинжүүдээр нь үүлдэржүүлсний эцэст тусгай уралдааны зориулалттай морьдийг ч бий болгох болсон. Эдгээр үүлдрүүдээс хамгийн алдартай нь богино зайн уралдааны American Quarter Horse бөгөөд энэ үүлдрийн зарим морьд цагт 88 км хурдалж рекорд тогтоожээ.  
 
4. Blue Wildebeest (80 км/ц)

 

Wildebeest-ийн хоёр төрөл зүйл байдаг ба энэний нэг нь Хөх Wildebeest юм. Ихэнхдээ Африкийн өмнөд болон зүүн хэсгээр тархсан байдаг ба арслан, цөөвөр чоно, үчимбэр, матар зэрэг аюултай олон амьтадтай зэрэгцэн бэлчээрлэн амьдарна. Мөн түүнчлэн сүргээрээ маш том нүүдлүүдийг хийдэг ба шаардлагатай үед 80км/ц хүртэл хурдална.

Энэхүү мэдээний үргэлжлэлийг болоод эдгээр амьтадтай холбоотой сонирхолтой видеонуудыг энд дарж хүлээн аваарай.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: