2009.09.17 Monkey Team
Монки 7 хоногийн шилдэг нийтлэл тодорлоо
Энэ мэдээг уншигч таны амар амгаланг айлтгаж нэгэн баярт мэдээг дуулгах гэж буйдаа таатай байна.
Сайт маань нээгдээд яг нэг долоо хоног өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд www.monkey.mn сайтад мэдээ оруулсан нийтлэгчдийн мэдээнээс гишүүн Deppsu -ийн "Дэлхийн хамгийн алдартай 10 фото зураг" мэдээ нийт 415 хандалт авсанаар эхний долоо хоногийн хамгийн олон хандалттай нийтлэлээр шалгарч www.monkey.mn сайтын 10000 төгрөгийн мөнгөн шагналыг хүртэж байна.
Анхны шилдэг мэдээний ялагч Deppsu -дээ баяр хүргэж цаашдын нийтлэлүүдэд нь амжилт хүсье.
Түүнтэй хийсэн бэсрэг ярилцлагыг толилуулж байна.
: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргээд Монки 7 хоногийн шилдэг нийтлэлийн ялагчаар тодорсонд баяр хүргье.
Deppsu: Сайн, сайн байна уу? Баярлалаа, би бас сонсоод их баярласан.
: Та мэдээгээ хаанаас яаж олсон хийгээд яаж боловсруулсанаа бидэнтэй хуваалцаач
Deppsu: Өө, анх мэдээ оруулах санаа нь Агшин.мн-р явж байхад орж ирсэн юм. Учир нь манай зурагчид дандаа уулс, цэцэгсийн зураг авдаг. Арай өөр өнцөгөөс харж зураг аваасай гэсэндээ оруулсан юм, мэдээж мэдээгээ олохын тулд Google ашиглана. Тэгээд л хайгаад л маш олон сайтууд болон блогууд дундаас шилж сонгоод авсан даа. Бас зургуудынхаа тухай илүү мэдээ авахын тулд Википедиа орно, миний дандаа ордог сайт...
: Одоо ямар сонирхолтой нийтлэл оруулж уншигчдад бэлэг барья гэж бодож байна?
Deppsu: одоо би цуврал болгоод дахин хэдэн бичлэг оруулъя гэж бодож байгаа.
: Фото нийтлэл үү?
Deppsu: Аанхаа, мэдээж фото нийтлэл. дэлхийн хамгийн алдартай зургууд, тэдний түүхүүд гэх мэтчилэн
: Хорхой хүрчлээ. Хурдан оруулаарай... Манай сайтын уншигчдад хандаж хэлэх үг?
Deppsu: Өглөө бүхэн шинэ соргог, сонирхолтой мэдээ нийтлэлүүдийг унших гэж орж байгаарай л гэж хэлье дээ
: За баярлалаа. Таны цаашдын нийтлэлүүдэд тань өндөр амжилт хүсье
Deppsu: баярлалаа...
Сайтын зүгээс долоо хоног бүр шилдэг нийтлэл шалгаруулж байхаар тогтож байгаа бөгөөд долоо хоногийн шилдэг мэдээг ивээн тэтгэгчийн болон сайтын мөнгөн шагнал хүлээж байна. Энэ мөнгөн шагнал нь ивээн тэтгэгчээс шалтгаалан хэлбэлзэнэ.
Манай сайт нь "Долоо хоногийн шилдэг мэдээ"-ний ивээн тэтгэгчээр оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй болно.
| Зочин | 2011-04-01 16:56 |
Яг одоо таны ходоод өвдөж байна уу. Таны хамгийн хайртай хэн нэгний тань ходоод өвдөж хоол идэж чадахгүй шаналж байна уу. Тэгвэл танд БНХАУ-ын төрийн өмчит улсын компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. ХОДООД ХАМГААЛАГЧ хэмээх бүтээгдэхүүн нь ходоодны шарх, улайлт, ходоодны хавантай, хоол шингэдэггүй, цээж хорсдог, цанхайж өвддөг цөс өтгөн, нугаларалттай бүх хүмүүст тохиромжтой, эдгээж,эрүүлжүүлдэг бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүнийг Хятадын сансрын нисгэгчид, цэрэг хүчний байгууллагынхан, олимпийн тамирчид онцгойлон хэрэглэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг :88021552-с авна уу.
| Зочин | 2011-04-01 16:56 |
Яг одоо таны ходоод өвдөж байна уу. Таны хамгийн хайртай хэн нэгний тань ходоод өвдөж хоол идэж чадахгүй шаналж байна уу. Тэгвэл танд БНХАУ-ын төрийн өмчит улсын компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. ХОДООД ХАМГААЛАГЧ хэмээх бүтээгдэхүүн нь ходоодны шарх, улайлт, ходоодны хавантай, хоол шингэдэггүй, цээж хорсдог, цанхайж өвддөг цөс өтгөн, нугаларалттай бүх хүмүүст тохиромжтой, эдгээж,эрүүлжүүлдэг бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүнийг Хятадын сансрын нисгэгчид, цэрэг хүчний байгууллагынхан, олимпийн тамирчид онцгойлон хэрэглэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг :88021552-с авна уу.
| Турьхан | 2009-09-18 17:48 |
Баяр хүргэе.
| Зочин | 2009-09-18 13:56 |
Ярилцлаг нь хөөрхөн санагдлаа. Хөөрхөн сармагчингийн зураг тавьчихсан этэр хэхэ.
| Deppsu | 2009-09-18 10:12 |
Мика, тавьчихсан байна шдээ. Тэр үгэн дээр дархаар орж л байна даа.
| Mikarito | 2009-09-18 09:54 |
linkiig ni taviad ug tuhu
| Зочин | 2009-09-17 20:50 |
Bayar hurgie
| Зочин | 2009-09-17 20:49 |
Perlee duudee bayar hurgie

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.