2011.02.16 abo
Хайран ч Хөвсгөл минь
2011 оныг “Усны жил” болгон зарласан. Зарлаад удаа ч үгүй байтал хамгийн цэнгэг гэгддэг нууранд шатахуун холилдов. Энэ сарын 8-ны өдөр Мөрөнгөөс Цагаан нуур руу бензин тээвэрлэж явсан Петровис компанийн шатахуун тээвэрлэгч 2 машин Хөвсгөл нуурандживсэн тухай мэдээлэл цацагдсан. Эдгээр машинд нийтдээ 13,250 литр бензин байсан бөгөөд эхний тэргийг энэ сарын 12-нд нуураас татаж гаргажээ. Харин 45 метр гүнд шигдсэн автомашиныг нуураас гаргаж чадаагүй бөгөөд холбогдох албаны хүмүүс бензиныг соруулж эхэлснээ зарлаад байна.
Ямартаа ч нууранд шатахуун бүхий автомашин орсноос хойш өнөөдөр 8 дахь хоног нь өнгөрч байна. Энэ хугацаанд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны асуудал эрхэлсэн газрууд өөр өөрсдийн хийх ёстой ажлуудаа хийж байгаа ч хэт удаашралтай байгаад жирийн иргэн миний хувьд сэтгэл дундуур байгаа билээ.
Ослыг шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна гэсэн өгүүлбэр нууранд машин живсэн тухай эхний мэдээлэлтэй зэрэгцээд л гарсан. Ослын шалтгааныг тодорхойлж цаг алдсанаас эхний ээлжинд шатахууныг нуураас гаргах нь чухал баймаар. Хаврын тэргүүн сар гарч, урь унасан энэ өдрүүдэд Хөвсгөл нуурын ус эхнээсээ гэсэж, хүнд даацын машиныг даагаагүй нь мэдээжийн баймаар. Үүнд жолоочийн хариуцлага нөлөөлсөн нь юу л бол.
Үргэлжлэлийг http://arolob.blog.gogo.mn/index.html
| Re: | ХЭН Ч ТООДОГГҮЙ ЧАМД... |
| Re: | Чацаргана тарихдаа эр эмээр нь хольж суулгадаг |
| Re: | Газар дээрх хамгийн хурдан 10 амьтан |
| Re: | Байгаль эхийн бүтээсэн гайхалтай 7 “урлагийн“ бүтээл |
| Re: | Өөрийгөө сонсохуй |

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.