2009.09.19 Анзагийн булан
Гар утас хорт хавдар үүсгэдэг үү?
Aмерикт зарагдаж буй гар утаснуудын ялгаруулдаг радиофрекансыг (radio frequency) Cellular Telecommunications Industry Association холбооноос хэмжин, нийтлэсэн байна. Гар утаснаас ялгардаг радиофрекансаас (RF) хэр хэмжээтэй нь хүний биед шингэснийг SAR хэмээх хэмжигдхүүнээр хэмждэг аж.
Зарим судлаачын үзэж буйгаар гар утаснуудын ялгаруулдаг радиофреканс, 10 буюу түүнээс дээш жил, гар утас хэрэглэгчидэд хорт хавдар үүсгэх магадлалыг өндөрсдөг хэмээн үзэж байгаа бол зарим нь дээрх "дүнг" гаргахад хангалттай шалтгаан байхгүйн дээр хэтэрхий эрт хэмээн үзэж буй ажээ.
Хамгийн бага радиофреканс цацдаг утаснуудын жагсаалтны эхний аравт найман Самсунг маркийн гар утас байгаа бөгөөд үлдсэн хоёр нь Beyond E-Tech маркийн бүтээгдэхүүн аж.
Хамгийн их SAR ялгаруулдаг 20 утас жагсаалтны эхний тавд дөрвөн Моторола маркийн утас багтжээ.
Сүүлийн үед "мода"нд ороод байгаа АЛИМ-ны иУтас-ны (Apple iPhone) ялгаруулсан радиофекансын (W/kg)
Apple iPhone (4GB) 0.974
Apple iPhone (8GB) 0.974
Apple iPhone 3G (16GB) 1.38
Apple iPhone 3G (8GB) 1.38
Apple iPhone 3G S (16GB) 0.79
Apple iPhone 3G S (32GB) 0.79 нь хүний биед шингэдэг байна.
Хэрвээ та биедээ шингээж SAR-аа (гар утаснаас ялгарах радиофрекансаас биед шингээх хэмжээ) багасгахыг хүсвэл:
* SAR багатай чихэвч авч ашиглах
* утасаар ярихын оронд мессэж бичих
* гар утасаа халаасандаа биш хамгийн багадаа биенээсээ 2.5 см зайд авч явах
* Сүлжээ муутай газар гар утсаа хэрэглэхгүй байх (учир нь сүлжээ хайх явцдаа илү их радиофреканс ялгаруулдаг байна)
* Араг яс нь нимгэн, жижиг тул хүүхдүүдийн гар утасны хэрэглээг багасгах
* том бага гэлтгүй унтахдаа асаалттай утасаа орныхоо хажууд эсвэл дэрэн доороо хадгалахгүй байх хэрэгтэй гэнэ.
SAR level(digital) өндөртэй 20 гар утас
SAR level(digital) багатай 20 гар утас
| Re: | Нохойн хошуу |
| Re: | Харшил өвчний тухай |
| Re: | Ургамлын эмнэх чадвар |
| Re: | Зайн теле-сургалт боллоо |
| Re: | Архигүй Монгол |
| Re: | Эрүүл мэндийн салбар ингэх гээд байсан юм аа |
| Анхаа | 2009-11-08 17:05 |
Нөхөд тэгвэл гар утасаа дэрлэж унтдагаа болих хэрэгтэй юм байна шүү. Эрүүл явбал мянган лан гэдэг дээ
| Давка | 2009-10-10 14:18 |
Яаанаа би час дэрлэж унтдаг шт..... тээд зусланд сүлжээ муу баридаг.... Тээд утасгүй бол хэцүү.... би тээд яанам бэ?
| Зочин | 2009-09-20 10:54 |
hvmvvsee gar utasaar baga yarij baibal deer yum bna
| Замбага | 2009-09-19 20:16 |
Би одоо байнга дэрлэж унтдаг юм байгаан. Өнөөдрөөс эхлээд болиноо.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.