2009.10.22 Бороо
Хөгжих тусмаа хүний мөсөө гээдэг болоо юу даа
Бизнесийн арга ухаан улам бүр гүнзгийрч, бизнесийн санаа оноонууд шөнийн одод шиг гялалзаад л. Бизнес хөгжинөө гэж... Гэхдээ хөгжих тусмаа хүний мөсөө гээдэг болоо юу даа гэмээр юмнууд сонсогдож, зарим нь ч бүүр амьдрал дээр мэдрэгдсээр.
Рекламан дээр бизнесийнхэн бүгд л чанарын тухай ярьцгаадаг. Үнэндээ тэдний хувьд чанар тийм ч чухал зүйл биш гэнэ. Жишээлбэл чанартай сайн машин үйлдвэрлэчихсэн чинь тэр нь эвдэрч өгөхгүй, тэгээд аягүй бол сэлбэг нь зарагдахгүй байх жишээтэй. “- Сайн юм битгий хий, сайхан юм хий. Хэрвээ тэгэхгүй бол бидний үр хүүхэд хоолгүй болно шүү” гэж ярьдаг Хятад хүмүүсийн яриа үнэний ортой бололтой.
Үүрэн холбооны яриа, мессежний тариф улам бүр хямдраад л байх шиг. Багц магцын үйлчилгээ ч гэнэ үү. Бараг үнэгүй болсон ч гэх шиг. Гэтэл бас үгүй бололтой. Бодит байдал дээр яг юу болоод байгааг нь бол та нар мэдэж л байгаа.
Бас нэг жишээ. Хүмүүс яриагаар бол түгээмэл тархсан компьютерийн вирусуудыг антивирусны программ хийдэг компаниуд өөрсдөө гаргадаг л гэх юм. Тэгээд тэр вирусыг нь илрүүлж устгахын тулд тэд нараас тэр программыг нь авахаас өөр аргагүй байдалд ордог бололтой. Бизнесийн арга гэхэд арай муухай л юм.
За тэр компьютерийн вирус ч яахав. Тэгтэл хүний эрүүл мэндээр тэгж тоглодог бизнесийн арга байдаг гэж байх юм. Саяхан зурагтаар үзлээ л дээ. Харшилыг арилгана, мөөгөнцөр устгана өөр юу юу ч гэдэг билээ тэр эмнүүд чинь зөвхөн тодорхой хугацаанд л өвчнийг арилгадаг гэнэ. 3 сар ч юм уу. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад гарч ирээд нөгөө эмээ л авч уухгүй бол алга болдоггүй юм байх. Ингээд тухайн хүнийг байнгын эмний хэрэглээтэй болгодог гэнээ. Аймар байгаа биз.
Зарим нэг хувийн шүдний эмнэлгүүд зүгээр шахуу байхад “сувгийг нь бөглөнө, ухна, хатаана, цоолно, цэвэрлэнэ” гэх мэтээр дахин дахин явуулаад, очих тоолонд мөнгө аваад байдаг биздээ. Энэ чинь бас л бизнесийн арга гэж байгаа юм даа. Муухай л байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.