
-Одоо би та хоёрын гэрлэлтийг баталгаажуулж нөхөр юу хоёр... ?!
Дэлхий удахгүй сүйрэх өөр нэгэн дохиог та бүхэнд хүргэж байна. Олон блогчид Nintendo DS-ийн фэн, "Love Plus"-ын виртуал эмэгтэй дүрд маш ихээр дурласан учир түүнтэй гэрлэхээр шийдээд байгаа тухай шуугицгааж байна. Жинхэнээсээ шүү...
 |
Бэр Нене Анегасаки ха ха...
|
"Sal9000" гэдэг нэртэй Япон тоглоомчин тоглох дуртай тоглоомынхоо гурван эмэгтэй дүрийн нэг Нене Анегасакитай (Nene Anegasaki) албан ёсоор гэрлэсэн нь хамгийн хачирхалтай гажиг гэрлэлтэд тооцогдож байна. Мисс Пак-Мэн(тоглоомын өөр нэг эмэгтэй дүр) бэргэн болсон байх гэж л төсөөлөхөөс.
Хосуудын нэг нь видео тоглоом юм чинь маань бал сараа төлөвлөөгүй болохоор Японд байгаа гэр бүл, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэнд зориулж жижиг хэмжээний хүлээн авалт хийсэн нь видео тоглоомын салбарын хамгийн галзуу гэмээр мэдээлэл болохнээ. Бойнг Бойнгийн(Boing Boing) хийсэн аз жаргал... бишээ... хосуудын тухай дараах дүрс бичлэгийг сонирхоно уу.
Гэрлэлтийн өмнөх гэрээгээ яаж хийсэн бол?
Хосуудын аз жаргалтай гэрлэлтийг эсэргүүцэгч
peterinjapan хэмээх интернэтийн иргэн энд байна. Тэрээр энэ гэрлэлтийн тухай мэдээнд "I think this is terrible. Nene is mine!" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.