Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:45 PM

News

“Сэтгэлд хоногшсон кино” уралдаанд оролцогчдын анхааралд


“Өргөө Кино Театр”, “Монголын Блогчдын Холбоо”, “Монки.мн” сайт хамтран 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14-ны өдрүүдэд “Сэтгэлд хоногшсон кино” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарласан билээ.

Тус уралдааны гол зорилго нь Кино ертөнцийн тухай блогчдын бодол сэтгэгдлийг нээх, нийгэмд хүргэх, уншигчдын оюуны цангааг тайлах нийтлэлийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.
________________________________________________________________


“Сэтгэлд хоногшсон кино” нийтлэлийн уралдааны журам

1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь киноны тухай шог хошин, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр бичсэн нийтлэл байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Сэтгэлд хоногшсон кино” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа нийт уншигчдын хандалтыг голлон авч үзэх ба сэтгэгдэл,  үнэлгээг үндэслэн Өргөө синема, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран шүүх тул бүтээлээ сайтар сурталчлахыг хичээгээрэй. (Эртхэн бүтээлээ ирүүлсэн нь олон уншигчтай байх магадлалтай)

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14 хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- VIP тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Вип тасалбараар бүтэн сарын туршид хосоороо Өргөө кино театрт дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

II байр- Энгийн тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

III байр- Энгийн тасалбар 2 ширхэг (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй)

8. Тус уралдааны шагналыг 16-ны Лхагва гаригт Өргөө кино театр дээр гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
_______________________________________________________________________
Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.
_______________________________________________________________________

Өргөө Кино Театр
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК








0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


12«»
lover_girl 2009-12-14 11:46

Энэ сэтгэгдэл болон үнэлгээгээр шалгаруулна гэж шал худлаа юм байнаа. Яаж л бол яаж үнэлгээг олон болгож болж байна. Бас хүмүүс бие биенийхээ үнэлгээг албаар орж хасаад байшдээ. Өөр шалгуураар шалгаруулаарай.

Зочин 2009-12-09 01:27

Харин тийн шагнал нь арай л бага байна даа. Ийм олон блогчид оролцож байхад, өрсөлдөөн нилээн ширүүсэх л юм шиг байна штэ хө кк

Зочин 2009-12-07 16:47

уншигчдын хандалт сэтгэгдлээр гэхээр сүүлийн өдөр ирсэн чанга бичлэг, эхний өдрийн сулхан бичлэгнээс төө хол хоцрох нээ

БОРОО 2009-12-04 18:35

За сая нэг бичлэг шахчлаа.кк

Үлэмж 2009-12-04 16:08

2 бичлэг бичлээ 3аа бичнээ тэгэхэд бат байлгүй нтр

etvgen 2009-12-03 13:33

Оролцох бүх хүнд нь амжилт хүсье :)

Зочин 2009-12-02 09:02

Шагнал нь араа бага юм бишүү?

Зочин 2009-11-30 19:35

contact@monkey.mn
ийшээ mail бичсэн байгаа

Үлэмж 2009-11-30 14:03

Оролцонооо хө

Monkey 2009-11-30 10:41

ITISMOVIE-ийнхэн хамтарч ажиллахыг хүсвэл бидэнд хандана уу

12«»
twitter