2009.12.04 Б. Батхүү
Тайгер Вүүдсийн осолтой холбоотой зарим нэг мэдээлэл
Баячуудын гэх тодотголтой Голфийн спортын тухай бодох төдийд нүдэнд харагддаг хүн бол яах аргагүй Тэйгер Вүүдс юм. Мань хүн сүүлийн үед нилээд барцадтай байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шуугианаас мэдэрч болохоор байна.
Өнгөрсөн Баасан гаригт Гольфийн од маань машинтайгаа осолд орсон ба ослын шалтгаан нь тодорхой бус нууцлаг байсан билээ. Тэрээр хэд хоногийн өмнө өөрийн сайтдаа ослын дараахь анхны мэдэгдлээ хийж байсан бөгөөд уг мэдэгдэлд түүний хувийн амьдралд ямар нэгэн ноо үүссэн байж болзошгүй гэмээр нууцлаг зүйл мэдрэгдэж байсан юм.
Түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж болох сэжигтэй эмэгтэйд чимээгүй байлгах гэж сая доллар төлөх хэлцэл хийсэн тухай гадаадын мэдээллийн хэрэгслүүд шуугиад эхэлж байх юм.

Хэвлэлийн бага хуралаа цуцалсан хатагтай Рачел Учител
Рачел Учител хэмээх 34 настай баарны үйлчлэгч эмэгтэй Лос Анжелес хотод зарласан хэвлэлийн бага хурлаа болиулсан нь сэтгүүлчдийн анхааралд өртсөн байна.
The New York клубын идэвхижүүлэгч ажилтан Вүүдстэй холбоотой эл мэдээлэлд эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаа ч гэсэн Америкийн мэдээллийн хэрэгслүүд Вүүдс ба хатагтай Учител хоёр Лхагва гаригийн шөнө учиртай байсан тухай мэдээлцгээж байгаа юм. Вүүдс түүний ослоос хойш үүсэн бий болсон хатагтай Учителтай холбоотой эл асуудал олон нийтийн харилцааны хувьд хар дарсан зүүд болж байгаад цөхрөнгөө бараад байна.
Энэ шуугиантай зэрэгцээд Вүүдсийн ор хөнжлийн асуудал олон нийтийн анхаарлыг ихэд татаж эхэлсэн ба түүнтэй холбоотой мэдээллүүд ба үзэсгэлэнт бүсгүйчүүд олноо ил болсоор...
US Weekly хэмээх алдартнуудын тухай бичдэг сэтгүүлийн мэдээллэснээр Вүүдс эхнэртэйгээ суухдаа 300 сая ам.долларын гэр бүлийн гэрээ хийснийг сөхөж байгаа нь хэрэв тэд салахдаа тулбал алдартнуудын хамгийн үнэтэй салалт болж тооцогдох аж. Гэхдээ хугацааны хувьд албан ёсны тодруулга байхгүй байгаа юм.
![]() |
![]() |
![]() |
| Калика Мокуйн |
Жэйми Грубс |
Рачел Учител |
Тайгер Вүүдсийн осолд орсон машин

Вүүдсийн осолд орсон автомашины зургийг Флоридагийн цагдаагийн газар авсан байна.

Нууцлаг байдлаар хагарсан арын шил.

Галын хор, мод мөргөсөн хамар.

Арын суудлын зураг. Усны сав, физикийн ном байна.

Цагдаагийн газрын ослын бүдүүвч зураг.
| Re: | Халуун мэдээг шүүмжлээд халуун тамд шатах байх даа? |
| Re: | ХХХ МЭДЭЭ |
| Re: | Эрчүүд vs. Эмэгтэйчүүд |
| Re: | Монголын нэг хүнд ногдох.... |
| Re: | Алт хар мөртэй юу? |
| Re: | Tойм |
| Зочин | 2009-12-05 02:18 |
galiin hor l gene bizde? oor yu gehiin?
| Зочин | 2009-12-04 14:05 |
Галын хор ч арай биш юм аа.
Hydrant гэдэг үгээ ойлгож орчуулчихаад, нийтлэл биччихийч.




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.