Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:42 PM

News

Жошуагийн аавын инээмсэглэл буюу жинхэнэ эр хүн

Амьдрал үнэхээр сайхан. Гэхдээ амьдралын уртыг туулах зам тэр болгон дардан байдаггүй. Зовлон зүдгүүр, хагацал нулимс хэн бүхнийг тойрч биш дайрч гардаг нь гашуун үнэн. Харин тэр бүгдийг давж гарах итгэл, хайр, тэвчээр гэж чухам юу байдаг, жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар өгүүлсэн нэгэн гайхамшигт киноны талаарх сэтгэгдэлээ энэ удаад бичихээр шийдлээ.

Хайр дурлал, эр хүний 13 мэхний өмнө эрх мэдэл мөнгө төгрөг юу ч биш гэдгийг киноны эхний хэсэгт өгүүлдэг. Хөгжилтэй, жаргалтай эхний хэсэгт гарах үйл явдалууд үнэхээр романтик бас гайхалтай. Гол дүр маань тийм ч царайлаг, бие бялдар сайтай эр биш л дээ. Гэвч тэр үзэсгэлэнт сурвалжит хатагтайн хайрыг булааж хүчтэй өрсөлдөгчийг буулгаж авдаг. Өөртөө итгэлтэй, авъяаслаг, басчхүү амьдралын ухаантай нэгэн гэдэг нь киноны эхнээс л мэдэгдэж эхлэнэ. Амьдрал дээрч бас ийм л эрчүүд бүсгүйчүүдийг хайрыг татаж, бас ханийн жаргалыг мэдрүүлдэг биз.

Киноны үйл явдал үргэлжилсээр...Гол дүр маань эр хүний ёсоор айл гэр үүсгэж, үр хүүхэдтэй болжээ. Амьдрал сайхан л үргэлжилж байлаа. Гэвч аймшигт дайн тэдний хаалгыг тогшлоо.

Дайн гэж жинхэнэ ёрын эд юм даа. Амраг хосыг хагацааж, айл гэрийг бусниулж, эх үр хоёрыг салгаж чаддаг жинхэнэ амьдын там гэдэг нь л дайн байх. Хэрвээ надад энэ кинон дээр гардаг шиг үйл явдал тохиолдвол би аягүй бол уурандаа дайсны нэг цэргийг гүйж очиж барьж авч сэгсчээд тэгээд ямарч үр дүнгүй буудуулж үхэх байсан биз. Гэтэл амьдрал дээр уурлаж мунхаглах, омголонтож туйлшрахаас илүүтэй тэсвэр тэвчээр, эр хүний нарийн ухаан л чухал юм гэдгийг кино надад ойлгуулж өгсөн юмдаг.

Дэлхийн 2-р дайны үеийн бөөнөөр хорих лагерь. Тэнд хүмүүс мал шиг бэлчиж, шоргоолж шиг ажилж, эцэст нь зомгол шиг шатаж үхнэ. Киноны энэ хэсэгт гол дүр маань хайрт хүү Жошуадаа элдэв зовлон гунигийг мэдрүүлэхгүйн төлөө хэрхэн тэмцэж, зүтгэж байгааг харуулна. Дайн гээч хичнээн муухай зүйл болохыг, томчуудын ертөнц хичнээн аймшигтай болохыг бяцхан хүүдээ мэдэгдэхгүйн тулд бүхий л зүйлийг хийнэ. Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа ч хүүгийнхээ өмнө тэр дандаа л ИНЭЭМСЭГЛЭДЭГ. Тиймдээ ч хүү нь дайны хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсдөнтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхна бас эргэлзэнэ.

Хорих лагерь бужигнаж эхлэв. Учир нь дайснууд ялагдаж , ухарч эхэлжээ. Чөлөөлөх армийнхан хэдийн хаяанд ирж. Киноны оргил хэсэг чухам энэ үеэс үүдэж бий болно. Үймээн бужигнаан дундаас хүүгээ амьд авч үлдэж чадсан гол дүр маань (би одоо хүртэл түүний кинон дээрх нэрийг нь санахгүй байна тэгээд түүнийг хувьдаа Жошуагийн аав гэж нэрлэдэг юм) өөрсдийгөө амьд байгааг шоронгийн узель ашиглан эхнэртээ мэдэгдээд авна. Сэтгэл нь хоёр тийшээ хуваагдчихаад байлаа. Нэг талд хаана байгаа нь үл мэдэгдэх хайрт хань нь. Нөгөө талд түүний хажууд байгаа ч ямар ч хамгаалалтгүй бяцхан хүү нь. Жошуагийн аав мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол нуугдаж тоглож байгаа юм хэмээн ойлгуулаад нууж орхино. Харин энэ хооронд тэр эхнэрээ хайсаар. Эцэст нь дайснуудад баригддаг. Гэвч тэр өөрийг нь буудан хороохоор тууж явааг хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй алхсаар туугдан одно. Тэр буудуулах нь нэгэнт тодорхой болжээ. Гэвч түүний нүүрэнд нөгөө л ИНЭЭМСЭГЛЭЛ тодрох аж.

Хайр гэж чухам юу болохыг харуулж чадах хамгийн сайн үйлдэл бол Жошуагийн аавын инээмсэглэл юм. Эмгэнэлтэй бас цаанаа зөндөө зүйлийг агуулсан гайхамшигт кино. Гайхамшиг инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсөнө.

Киноны тухай нэмэлт мэдээлэл:

Киноны нэрийг англиар ‘Life is beautiful” гэдэг бөгөөд 1997 онд бүтээгдсэн Итали кино юм.
1998 оны Оскарын ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Roberto Benigni өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон энэхүү киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино мөн жилийн Шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртэж чадсан. Тэрээр нэг үдшийн дотор хоёр Оскарын эзэн болсон билээ. Жошуагийн аав бодит амьдрал дээрч мундаг нэгэн байх нь. Бас нэг нэмэлт мэдээлэл дуулгахад тэрбээр кинон дээр хамтран тоглосон бүсгүйтэйгээ жинэхэнээсээ хосууд гэсэн шүү. Тэр хоёрын хамтран бүтээсэн бас өөр нэгэн агуу хайрын тухай кино байдгийг зарим хүмүүс үзсэн байлгүй. Энэ киног татаж үзэе гэж бодож байгаа бол манай MOVIE CLUB блогруу орж татаж авч болно. Бичлэгийнхээ төгсгөлд нэг үг хэлэе. Хайр мандтугай, харин дайн сөнөтүгэй... PEACE







2
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-02-11 14:13

энэ кино үнэхээр гоё кино байн байн үзээд баймаар шүү гэхдээ би 2 удаа л үзсэн

Зочин 2009-12-24 18:48

oo shot gej

bi Joshuagiin aaw barigdaad tuugdaj ywahad zugataachaasai gej gui mun ih dotroo bodoj bilee. uzeh tusam setgel hudlugdug yostoi l Setgeld honogshsn kino yum daa

Анжигай 2009-12-10 18:05

Би яг энэ киног бичих гэж байсан юм. Үнэхээр миний үзсэн хамгийн гайхалтай кино бол энэ бөлгөө.

Хар зүйлийг инээдмийн киногоор үзүүлнэ гэдэг гайхалтай. Үзсэн дараагаараа бодон бодон уйлдаг байж билээ.

Гайхалтай шүү.

Зочин 2009-12-10 13:23

Bi duugui baij chadsangui ee .... Hair mandtugai erh chuluu mandtugai .. ur huuhed min mandtugai .. bi lav huuhdiinhee tuluu hunii amind hursen ch chadna gedgee meddeg, gehdee Joshua-giin aav shig iim uran uhaan gargah heregtei gedgiig ene kino nadad ch bas oilguulsan. Uneheer gaihamshigtai uneniig uzuulsen kino shu, bas chi shuuu!

Зочин 2009-12-10 13:14

goy kino shd

Зочин 2009-12-09 18:13

үнэхээр гайхалтай.. тэр дуурийн дууны хэсэг нь бүүр сэтгэлд хоногшчихдог шүүү...


шоронд байхад нь тэр дуу явуулдаг хэсэг дээр бүүр сэтгэл хөдлөөд сонин болчдог......

Замбага 2009-12-04 18:52

Аймаар харамсалтай төгсдөг балай кино. Сэтгэл хачин болгочихдог юм. Италийн кино юм уу? Холливудын кино гэж боддог байлаа. Хийц нь яг л Америк кино шиг шүү. Шоронгийн узельтэй хэсэг аймаар.

twitter