Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.09 08:24 PM

News

Кино сэтгэлд хоногшдог л юм даа

       За киногоо магты сайхан. Киноноос бол хүн үзээгүй юмаа, за ер нь хэзээ ч үзэхгэй, бүр дэлгэцээр үзээд үзээд ч ойлгохооргүй олон сайхан юмнуудыг үзэж баясдаг. Мөн амьдрал дээр бол барагтай тэхээргүй, за зарим хүн бол үхэн үхтлээ тэхгүй байх байсан сэтгэлийн олон нарийн өөрчлөлтүүдийг мэдэрдэг. Тиймээ кино бол гайхамшигтай зүйл. Сайхан кино гэдэг бол ганц үзээ л сэтгэлд хоногшчдог эд. Болж өгүүл бүгдий нь ярьмаар байвч, тэгж тэсдэг кийбоорд гэж даанч алга. Тэрийг уншаад байдаг ч шандастай хүн гэж юу байхав. Хэд гуруун юм л ярий.

     Эхнийх: Нэг кино байдаг даа. Морь унаа л сагсалзаад байдаг залуу гардаг. Гадаадын кино. 3 хүүтэй өвгөн гардын ууг нь. Нэг бүсгүй зайлуул 3 хүүтэй нь дараалан гэрлэдэг. Дунд хүү нь харин морь унаж, баавгай агнадаг овоо эр юм. Тэрэн шиг тийм сайхан сэтгэл бадруулсан мөчийг бид амьдал дээр бол, ээ дээ ялааг нисэлтэн дунд нь цохиод, унаж байхад өлгөж өшиглөж чадлаа ч... мэдэрч чадахгүй л болов уу.

       Өөр нэг жишээ авья. Бас нэг кино. Нэг хүүхэн гардгүй юу яагаав. Нээх гунигтай нүдтэй, юм л бол тэр нь усаар дүүрэх гээд байдаг. Жошуа гэдэг хүүхэд нь нөхөртэй нь эрэгтэйчүүдийн шоронд байдаг. Өөрөө эмэгтэйчүүдийнхэд. Дэлхийн 2-р дайны үеийн Еврэйчүүд л дээ хөөрхий. Гү тэрий чинь үзсэн, тухайлбал шуун дээрээ "1984 Сөгнөгөр, Янзагаа БЧХ" энтэр гэсэн цэнкэр шивээстэй, паргиа хоолой, халзан толгой, нугалаатай хүзүүтэй бүдүүн эр аягүй бол кино дуусангуут бүх мөнгөөрөө хүүхдүүдэд хөөсөн чихэр авч өгнө дөө. Мөнгө нь дуусангуут хөөсөн чихрийн наймаачинг "өг л дөө чи наадхаа эднүүст" гэж дээрэлхэх ч гүй, шууд өөрийхөө утас, цаг маг, монээтэн кольцоо эднүүсээ тайлаа л өгчих байх ер нь. Тэр амьдралыг хайрладаггүй гэж өөрийгөө бодоод эхэлж

      3 дахь жишээгээ үзий. Энэ 3-р жишээний киноны яг процедур хэсэг нь манантаад байна. Гэхдээ гол баатруудын нэг, өнгөрсөн зуунаас ирсэн язгууртан залууг ярьна. Тэр бол ёс журамтай, эр зоригтой жинхэнэ эр хүн байдаг. Хөвгүүд тэрнээс жишээ авмаар юм байгаан. Гэхдээ хүүхнүүд, залуусын жишгийг тэрүүгээр ойлгочихвол нөхөр авах сонголты нь улам холдуулах аюултай. Холдуулах гэж ер нь залуусын шаансыг шууд ниад хийнэ шүү аягүй бол. За гэхдээ нислээ нислээ гээд газар буулгүй хаачxуу дээ хүүхнүүд. Тэхэд нь л бариад авна л даа.

      Ахиад нэг жишээ нэмчий даа. Одоо тэр нэг баахан эвлүүлэг ч юм шиг кино байнаа даа. Цэнкэр ногоон хайр ч гардаг. Тэрүүн дээр тэр сэтгэцийн өвчтөн ахтай нэг хүүхэн чааваас. Өөрийнхөө хайр дурлалыг золиослож ахыгаа асрахаар үлдэж байгаа хэсэг дээр харуусал, харамсал, бахархал, хайр, гуниг, баяр бүх юм зэрэг төржээнаа тээ. Тэр кинон дээр ганцxан тэр ч гардгүй ен. Жирийн нэг жижгэвтэр ресторанд нэг зохиолч эр нэгэн португаль хүүхнээс гэрлэхийг гуйж байгаа хэсэг бол гайхамшигтай. Тэгж л хүүхнийг гуйдаг байх нь. Бас нэг хижээл эр. Гэр бүлдээ халуун хайртай, түшигтэй боловч ажлынхаа нэг эрх дураараа залуухан хүүхэнд урхидуулан алддаг. Хөмсөгөө зангидаж, толгой дохих л каадр. Түүнчлэн Британийн ер.сайдын дурлал ч гарна. Бас яагаад ч юм өөр хүнтэй суучихсан сэтгэлт хүүхэн дээрээ ирээд саб титр харуулж байгаад яваад өгдөг залуу бол эр хүний сайхан үлгэр тээ. Бас тэр гүйж байгаа хүүхэд, чухам эр зориг гэдэг чинь тэр шүү дээ. Энэ кино яагаад ийм урт болоод байнаа, гэхдээ ицсийцст энийг үзсэн хүүүн бүр навс дурламаар санагддаг л биз дээ. Чамайг гудманд явж байхад чинь нэг хөөрхөн хүүхэн гүйж ирээд Лолита шиг зүүгдээд үнсвэл энэ киног л үзцийн байна даа гэж таагаарай. Харин даахгүй урагшаа уначваа, хүүхнийхээ тархийг хагалаад тэгээд....

      Гэснээс Лолитаг жишээлхээс дээ нэгэнт нэрий нь хэлцэн. Эмэгтэй хүний өсвөр нас гэж юу байдгийг л харуулсан санагддаг. Дурлалыг дөнгөж амсаж эхэлж байгаа, жинхэнэ нисч яваа, үннннэхээр эрх дураараа, чөвийн чөлөөтттэй Лолита. Харин дараа нь том болоод нэлээн гундсан байдаг даа. Энийг үзсэн эмэгтэйчүүд толь ойрхон байвал харахаас буцахгүй л байх. Эмэгтэйчүүдийн учир нь олддоггүй, ер нь олсон хүн ч байдаггүй соньхон ертөнц.

       Зиа жишээнүүдээ авчлаа. Одоо .... одоо өөр ч юу байхав дэ. Ийм л байна. Кинонд дуртай, маангар дуртай. Өөр хэдэн арван сайхан жишээ авмаар байвч яагаад тэгж болохгүйг дээр хэлсэн.

        Үхэхээрээ кино театрийн сүнс болноо сайхан. Хүмүүс намайг мэдкүү. Дуртай цагтаа нисээ л кино үзээ л сайхан. Та нарыг айлгах гэсийн биш шүү, кино л үзнэ ганцxан.







0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2009-12-08 12:16

hairan saihan Mongol hel min! ingej ch muusain teneguudeer buzarluulah gej dee!

Юки 2009-12-07 17:41

Хүний киног жишээнд аваа л хаяж

3apaa 2009-12-04 20:35

Хэ хэ сүнс үү?

twitter