2009.12.04 Zambaga
Анжелина Жоли, Брэд Питт хоёр эвлэрсэн гэнэ

Дэлхийн хамгийн сайхан хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт хоёр хоёр долоо хоногийн өмнө Лос-Анжелос хотын орчин үеийн урлагийн музейг сонирхож явахдаа тун ч хөндий хүйтэн харагдаж байсан. Харин саяхан тэднийг Беверли Хиллзийн "Dolce vita" зоогийн газарт хамтдаа оройн зоог барьж байхдаа аз жаргал, хайр сэтгэлээр дүүрэн байхыг золигийн папарациуд олоод харчихжээ. Яамайдаа...
Олон хүн энэ хосууд 2010 он хүртэл хамтдаа байж чадахгүй гэдэг ч тэдний санаснаар болсонгүй, хосууд дахиад л эвлэрчээ. "Dolce vita"-д Брэд, Анжелина хоёр гар гараасаа барилцаж, инээж хөхрөн яг л бал capаа тэмдэглэж байгаа шинэ хосууд шиг харагдаж байсан гэнэ.
Хосуудын хэрүүлийн гол алимуудын нэг нь тэдний улс төрийн үзэл бодлын зөрчил хэмээн шар хэвлэлийнхэн үздэг. Жоли Барак Обамаг үзэж чаддаггүй гэнэ.
"Анжелина улс төрийн талаар яриа үүсэхэд Брэдийн үзэл бодлыг авч хэлэлцдэггүй. Гэхдээ иймэрхүү шалдир бульдир зүйл агуу хайртай тэднийг салгах шалтгаан болж чадахгүй" хэмээн оддын гэр бүлийн ойрын хүн ам алджээ.
Анжелина долоон хүүхэд дээрээ нэмж найм дахь хүүхдээ өргөж авах гэснээс үүдэн муудсан юм байна. Брэд хүүхдийн хувьд хангалттай гэж үздэг аж.
| Re: | Халуун мэдээг шүүмжлээд халуун тамд шатах байх даа? |
| Re: | ХХХ МЭДЭЭ |
| Re: | Эрчүүд vs. Эмэгтэйчүүд |
| Re: | Монголын нэг хүнд ногдох.... |
| Re: | Алт хар мөртэй юу? |
| Re: | Tойм |

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.