Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:52 PM

Blog
Чөлөөт

Бөө удган бол Монголын хамгийн анхны эмч нар юм.

Эрт цагт хүн төрөлхтөн өвчин эмгэгээ хэрхэн яаж эмчилдэг байсан нь сонин санагддаг Монголчуудын анхны шашин болох бөөгийн шашинд анагаах ухаан ямар хэлбэр загвар, агуулга, үр дүнтэй байсан тухай бөө судлаач эрдэмтэн О.Пүрэвтэй ярилцлаа.

-Бөөгийн шашны эмчилгээ ардын болоод европ эмнэлгийн арга барилаас хэр өөр вэ?
-Их өөр л дөө. Маш эрт үеэс хүний хооллох ундлах, халуун хүйтнээ тохируулахаас эхлээд биеэ авч явах журам ёсыг хүртэл бөө нар хэлж байсан байдаг юм. Өвөрмонголын эрдэмтэн бөө судлаач Г.Буянбат, "Бөө удган бол Монголын хамгийн анхны эмч нар юм" гэж хэлсэн байдаг.

-Эмчилгээний гол хэлбэр нь юу байсан юм бол?

-Онгод тэнгэрийнхээ хүчээр л эдгээдэг юм.

-Онгод гэж чухам юу юм бэ?

-Ерөөсөө судлагдаагүй байгаа. Учир нь олддоггүй зүйл шиг байгаа юм. Гэхдээ байгалийн хүч гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Далд хүч ч гэж ярьдаг.

-Энэ нь сүнс гэгчээс хэр өөр вэ?

-Шинжлэх ухаан сүүлийн үед сүнс гэж байдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ тухай аль ч шашин номлосоор ирсэн. Байгаль дэлхийд эзэн бий юү, үгүй юү гэдгийг ч мөн адил. Эндээс газар усны эзэн гэдэг үг үүсч, лус савдаг нэрийг өөртөө зүүсэн. Ус, шороо гэдэг утгатай түвд үг л дээ. Бөөгийн шашны эмчилгээ лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижил гэж үздэг.  Хүн гэдэг амьтан үүнээс л бүтсэн болохоор байгаль дэлхийтэйгээ эргээд их зөв харьцах хэрэгтэй гэж номлодог. Тэгээд уур амьсгал болох халуун хүйтэн, бороо, цас, лус савдгийнх нь хүчийг нийлүүлж байгаад хүний эрүүл мэндийг нь холбож авч үздэг.

-Тэгээд ийм холбоосоор эмчилчихдэг хэрэг үү?

-Өнөөх онгод тэнгэр гэдэг юмаараа түрээ бариад яг ийм холбоогоор өвчтөнийг эдгээчихэж байсан бололтой юм. Гэхдээ бөө хүнд хэдэн айхтар эрдэм бий л дээ. Нүд хуурахын, сэтгэл хувиргахын эрдэм, тэгээд увдис гэж. [...]

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter