Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:10 AM

Blog
Боловсрол

Далан хааж барьсан барилгыг нураалаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн болж, түрүүчийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн талаар мэдээлэл сонсож, цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын түрүүчийн шуурхай зөвлөлгөөнөөс “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын албан даалгаварыг хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгосон.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газрууд үерийн усны шуудууг хаасан саадуудыг зайлуулах, далан сувгыг цэвэрлэж, сэргээх, зам гармыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хааж, түр барилга барьж, өргөгч цамхаг байрлуулсан “Русский констракшн” ХХК-ний өргөгч цамхаг, түр барилгыг буулгаж, даланг сэргээн цэвэрлэж дуусаад байна. Мөн Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын 2 метр зузаан хөлдүүсийг цэвэрлэн ус урсахад саадгүй болгосны зэрэгцээ, Туул голын мөс нимгэрч байгаатай холбоотойгоор Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт мөсөн дээгүүр гарч байгаа явган хүн болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөнөөр энэхүү мэдээллийг сонсоод, цаашид цас хайлж, шар усны үер эхлэхээс урьтаж, үер ус, далан сувгийн аманд буусан айл өрхөд анхаарал хандуулж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.
Мөн өмнөх шуурхайгаас өгөгдсөн дүүргүүдэд 2010 онд хийгдэх тохижилтын ажлын жагсаалтыг гаргаж, зураг төслийг боловсруулах үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гарган, Ерөнхий менежерээр батлуулсан байна. Энэ жилийн тохижилтын ажилд хотын хөрөнгөөр 300 сая, дүүргийн хөрөнгөөр 987,6 сая, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 3975,8 сая, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр 4171,5 сая төгрөгийн тохижилтын ажил хийхээр төлөвлөж, зураг төсвийг нь хийлгэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Хотын удирдлага нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллого зохион явуулахтай холбогдуулан бэлтгэл, зохион байгуулалтыг зохицуулах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг өгсний дагуу ЗАА, Нийслэлийн Автозамын газар, Тээврийн газар, Замын цагдаагийн газрууд 2 удаа уулзалт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээний 2010 оны автотээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажил энэ жил урьд жилүүдийнхээс онцлогтойгоор зохион байгуулагдах бөгөөд тээврийн хэрэгслийн татварыг Автозамын санд төвлөрүүлэх, хураах ажлыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 45 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгийн мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд хүүхдийн түргэний дуудлага цөөрсөн бөгөөд эмнэлэгүүдэд томуугийн халдвараар өвчилсөн хүүхдийн хэвтэлт багассан байна.
Зөвлөлгөөний төгсгөлд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, 4 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй гадаад, дотоодын донор байгууллагын төлөөлөл оролцсон Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөнд танилцуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ сарын 20 гэхэд нэгтгэж дуусгах, 4 сараас эхлэх нийслэл, дүүргийн иргэдтэй хийх уулзалтыг өвөрмөц хэлбэрээр үр дүнд хүрсэн ажил болгон зохион байгуулахад бэлтгэхийг үүрэг болголоо.

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: