Энхтөр миний бие ойролцоогоор 7 хоногийн өмнө "Үндэсний Портал" - ГОГО.МН сайт руу илгээсэн э-шуудангаа өөрийн блогийн уншигч танд нийтлэн хүргэж байна. "Гого.мн" сайтын ажиллагаа болон хөгжүүлэлт талаасаа зөвхөн санаа, оноонуудаа бичсэн болно.. Тодотговол хэрэглэгч, сайтын зочны зүгээс.. Илүү дутуу үгсийг хасч цомхотгосон болно..
Та дэлгэрнгүй рүү орж миний илгээсэн захидлын санаануудтай уншиж танилцаарай.
Ингээд захидал эхэлсэн юм..
"цэг, цэг, цэг, цэг, цэг, .." ................................
1, БААБАР.МН
Gogo.mn сайтын баруун талын багананд БААБАР.МН-ийн хэсэг байна даа.. Тэр хэсэг /БААБАР.МН/-ийн мэдээний гарчиган дээр дарахад тухайн мэдээ нь шинэ цонхонд нээгдээд орж байгаа ш дээ.. Харин мэдээний зурган дээр дарахад "шинэ цонх" үүсгэлгүйгээр шууд орчихож байна гэдгийг л хэлэх гэсэн юм.. Яагаад хэлж байгааг минь та бүхэн ч мэдэж байгаа байлгүй дээ.. Өөрийн сайтаасаа Зочдоо шууд өөр сайт руу явуулчихгүй л гэж..
2. САЙТЫН ТОЛГОЙ
Мөн сайтын толгой хэсэгт байгаа ГОГО гэсэн лого зурган дээр дарахад НҮҮР ХУУДАС руу очдог холбоос байвал их зүгээр юм шиг санагдлаа.. Өөрөөр хэлбэл хэвтээ цэсний эхэнд байгаа НҮҮР товчлуур дээр дарахад гарах үр дүнтэй адил үр дүн гардагаар тохируулвал их зүгээр байх л гэж ;)..
3. САНАЛ АСУУЛГА
Мөн.. Би гого.мн сайтад итгэдэг.. Танай сайтын санал агуулгын үр дүн ч нийгмийн дүр байдлыг тодорхой хэмжээнд илэрхийлж чаддаг гэж боддог. САНАЛ АСУУЛГЫН ХЭСГИЙН "бусад санал" товчин дээр дарахад бусад санал асуулга гарч байна даа..
http://news.gogo.mn/npoll Маш олон санал асуулга гарч ирж байна.. Тэдгээрийг дундуур нь ямарваа нэг өөр өнгийн зураасаар эсвэл санал асуулгуудыг дугаарласан ч болох юм шиг.. Тэгвэл ИЛҮҮ ЦЭГЦТЭЙ харагдах байх л даа.. Тэдгээрийн асуултуудын доор нь юм уу зарим нэг зүйлийг нэмбэл зүгээр юм шиг санагдлаа.. хэзээнээс хэдий хүртэл явагдсан, санал өгсөн хүний тоо, мөн тухайн санал асуулгын холбоос гэх мэт.. Учир нь би заримдаа танай сайтын санал асуулгын үр дүнг таньдаг хүмүүс, найзууд руугаа мессенжерээр явуулдаг л даа..
Холбоосыг нь ил гаргаж өгөхгүй бол хүмүүс тэр бүр хэрэглээд байдаггүй юм шиг ээ..
4. ЦАГ АГААР, ВАЛЮТЫН ХАНШ + BLOG
www.gogo.mn гээд бичээд орохоор ЗУРХАЙ, ЦАГ АГААР, ВАЛЮТЫН ХАНШ жижгээр гардаг даа.. Тэд нарт тус тусынх нь ЖАВА скриптыг нь хуулж аваад сайт блог дээрээ тавьж болдог болгочихвол их зүгээр.. Тэгвэл танайх давхар сайтынхаа маркетингийг БЛОГуудаар хийгээд явах боломжтой гэж бодож байна.. Мэдээж тэр дээрээ ГОГО гэсэн лого-гоо арай жижгээр тавьчихаж болно. Дарахад танай сайтын нүүр рүү очдог ч байж болно.
http://blog.gogo.mn/ гэсэн хэсэг дээрээ БЛОГ ХӨГЖҮҮЛЭХ гэсэн цэс нэмсэн ч болно шүү дээ..Тэгээд нэг иймэрхүү Widget-үүд хийчихэж болно :).. Цаг агаар нь л гэхэд аймаг, хотоор нь сонгоод блог дээрээ байрлуулах боломжтой байх жишээтэй.. Мөн BLOG-ийн тал дээр..Блогийн хувьд "Гого.мн"-ийн хамгийн том давуу тал гэвэл МОНГОЛ ХЭЛ дээрээ хүн бүх зүйлийг хийчихэж болно. Одоо өсвөр насны хүүхдүүд их блог хөтөлж, сайтууд ажиллууллдаг болж. Тэрэн дээр нь дөрөөлөөд: ГОГО.МН дээр байнгын ажиллагаатай блог хөтөлбөл 7 хоногтоо 1 удаа Мобикомын сүлжээнд э-шуудангийн хаягаасаа 5-н мессеж үнэгүй бичих эрх, эсвэл share.gogo.mn дээр энгийн хэрэглэгчийг бодвол арай их хэмжээний файлыг Share-лэх эрх олгодог байдлаар ч юм уу.. идэвхижүүлээд өгвөл болохгүй гэх газаргүй.. Мөн олон хүүхэд, залуус BLOGGER.COM дээр блог хөтлөөд явах хүсэлтэй бадйаг ч тэдэнд тулгардаг нэг асуудал нь ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛ байдаг. Тохиргоогоо хийж чаддаггүй, блогоо хөгжүүлээд аваад явж чадахгүй гэхчилэн жижиг жижиг асуудлууд гарч ирдэг. Миний бодлоор түүн дээр нь дөрөөлөх хэрэгтэй юм болов уу даа..
6. БИЧЛЭГ, ВИДЕО
Өөрсдийн хийсэн видео бичлэгүүдээ болвол өөрийн ХОСТ дээрээ байрлуулаад EMBED кодыг нь доор нь гаргаж болно.. Үүний хамгийн гол ач холбогдол нь бас л БЛОГ.. Блогийнхоо бичлэг дээрээ танай ВИДЕО-г тавьчихмаар байдаг.. Гэхдээ даанч аваад тавьчих боломжгүй байдаг.. Мөн танай сайт дээр тавигддаг, ТВ-үүдийн видео мэдээнүүдийг ч гэсэн.. EMBED кодтой нь тавьчихвал зүгээр юм шиг санагддаг.. Миний хувьд л даа.. Гэхдээ та бүхэн үнэхээр хэрэгтэй эсэхийг тодорхой хэмжээний судалгаа хийгээд үр дүнг нь харж болно.
7. GOGO CAFE
Мөн ГОГО Кафе-д тавигдсан ярилцлагуудыг сонсохоор бас тавьчихав их зүгээр, татахаар байвал бүр сайн л байна.. Жишээ нь миний хувьд их олон хүмүүсийн ярилцлагыг уншихыг хүсдэг боловч урт урт ярилцлагуудыг компьютерээсээ уншихад төвөгтэй байдаг.. Сонин, сэтгүүлээс бол уншдаг л даа.. Мөн заримдаа нэг цайны цагаараа хоолоо авчраад сонсоод хоолловол гэж боддог..
8. МЭДЭЭНҮҮДИЙН ХУВЬД
Бас архивын тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж боддог. Танай сайтад мэдээ өгдөг сонин, хэвлэлүүд их байдаг.
Жишээ нь: би танай сайтаас "Business Times", "Нийгмийн толь"-оосс оруулсан мэдээнүүдийг ихэвчлэн унших дуртай. Би өөрөө бизнесийн хүн болохоор тэр талдаа зүйлийг илүү сонирхон уншдаг.. Бизнесийнхэн бизнес, эдийн засгийн мэдээгээ, эмч нар нь эрүүл мэндийн талаар зүйлд ч гэдэг юм уу.. өөр өөрийн чиглэлийн юманд илүү сонирхож ханддаг нь дамжиггүй.. Тиймээс "Мэдээний эх сурвалж" буюу тухайн нэг сонингоос оруулсан мэдээнүүдийг унших боломжийг нээж өгвөл их зүгээр юм шиг санагдлаа..
Тэгээд би хүссэн үедээ "Бизнес Таймс, Нийгмийн толь"-ийн мэдээнүүдийг танай сайтаас уншчих боломжтой болчихно.. Ингэсэн хойно хүмүүс өөр өөрийн хүссэн мэдээллээ танай сайтаас олоод уншчих боломжтой болчихно. Хамгийн гол нь БАЙНГЫН ХЭРЭГЛЭЭг нь үүсгэх зорилготой юм л даа.. Ингэвэл байнгын хэрэглээтэй болох юм шиг санагддаг.
.......................................................................
"цэг, цэг, цэг, цэг, цэг, .." гээд бичсэн захидал минь дууссан болно.
Миний хувьд энэхүү шууданг илгээх болсон шалтгаан нь би "ГОГО.МН" сайтад итгэдэг.. бас АМЖИЛТЫГ ХҮСДЭГ.. Өөр ч илүү дутуу зүйлгүй дээ.. Маркетингийн менежер рүү илгээсэн юм. Мөн миний хэлж, зөвлөсний дагуу зарим нэг асуудлыг тэр дор нь шийдсэн нь их бахдууштай санагдсан.. Баярлалаа, "ГоГо".мн..
Харин таны бодлоор "GoGo.mn" сайтад ямар ямар хөгжүүлэлт хийх шаардлагатай вэ?
Хэдий М*БИК*М-ынх ч гэсэн хамаа алга даа..
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.