Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.09 08:44 PM

Blog
Чөлөөт

Тэр бид хоёр

Хөөрхий дөө, энэ хайрынхаа халуунд, дурлалынхаа дулаанд шатсан залуугийн үнсэнд хаягдсан шалз мэт хөсрий блог. Чааваас даа, энэ булбарай блогчдын блоглистийн ёроол руу шидэгдсэн бор блог. Бараг хоёр сар цэг ч атугай хатгуулалгүй зориудын зовлонг амсчээ дээ.

Армаанчиглалын 2-р зэрэгтэй хүн дурлаж гэмээнэ харин элдэв долоон юм сараачиж, энэ муугийнхаа амар заяа үзүүлэхгүй баймаар сан, хуруугаар шивэлгүй нөгөөхөө бодож, нуруугаа бөгтийлөлгүй араас нь элдээгүй л байлтай, ингэж дуугай явахын учир юу вэ? ...энэ тэр гэж олон юм яриад ч яахав үндсэн үг өгүүлбэрээ хэлбэрлэлтгүй хэлхсү:

Ганзо нь галигуулж л явнаа. Ганц гэм нь жаахан хөлчүү. Тэс өөр хүн болсийшд: өдөр болгон хичээлээ таслаад залхуурч хэвтэнэ, үдэш бүр Метро, Массын аль 1 рүү улаан зээрд юм орж дэвхцэнэ гэж ёстой байхгүй, тэр бүр ёстой ярихгүй, харин ондоо гарагын нэг охиныг (сарны л охин болов уу гэж таагаад байгаа) өглөө сэрээд л бодоостой, шөнө унтаад л зүүдлээстэй, тэгээд бодож зүүдлэх нь ихдэхээрээ тэрэндээ дэмийрч, эгээ л архи уусан мэт хөлчүүрэн согтуурч, согтуудаа муу аавдаа “чамуу ер нь намайг бага дарлаарай” гэж агсам тавьдаг, бишээ арай ч бас тэгдэггүй, харин өнөө охин руугаа учиргүй үхлээ, хатлаа гэж залгадаг гэсээн..Ээ Аргогийн тэнгэр минь гэж, бас л маазраад уналаа. Энэ бидний мааз гэдэг чинь тайзан дээр таазаа эргүүлэх мэт нүүрэмгий, царайд дуртай болжээ, хог гэж..Сайхан уянгалуулаад жаахаан жаахан халиагаад л явчина биз дээ, хэмжээгүй хэтрүүлээд туучий чинь тууль хайлах гээд байхын. Одоо яг тоглоомгүй явъя аа:

Ганзо нь гайгүй сайн явнаа. Дуулам түүнийгээ бодоод л дуулим орчлонг туулж л явна даа (пүү за болъё, энэ үгсийг дийлэхгүйн байна, ойлгоорой). Өнөө Д.Нямсүрэнгийн шүлгэнд гардаг шиг алтан аягатай мөнхийн усыг би л олмоор, амраг охин түүндээ (хөөш хөөш амраг охин гэж буруу ойлгов, амраг гэж ганц янаг гэсэн утгатай биш шүү, маш элгэмсүү хайртай хүн гэжаагаам) эхэлж амсуулмаар санагдах тийм л хөнгөн хөөрүү, дэврүүн, давилуун амьтан давхиж явнам аа. Өнөө миний шинэ жилээр танилцдаг охин шүү дээ. Хээ, танилцахаа ч хат даа, танилцая л гэж хэлсэн, тэгэхэд..Гэхдээ хөөрхий тэр өдрийг бас муулж болохгүй ээ. Тэр өдөр л миний түүнтэйгээ танилцах “туульсын драма” эхэлж билээ.

Тэр өдрөөс хойш өвлийн ид хүйтэнтэй боловч дурлалын дулаан элчтэй өдөр хоногууд өнгөрсөөр, одоо бидний харилцаа коммунизмаас капитализмд шилжих лугаа адил дэвшжээ. Тэхэд бол би ”гүйдэг хар”, өнөөх маань “гүрийдэг цагаан” гсн статустай байлаашдээ. Одоо бол харин “болзоот хөвүүн” ,“болзоот охин” болцгоосон. Хоёулаа үерхэе, хосууд болъё, “найз охин”-ы цол тэмдгийг чамдаа үтэр олгоё гэж би түүнээс хэдийнээ гуйчихсан. Бодож л байгаа гсн, шинэ жилээрээ над хоёр ч удаа толгой сэгсрэлт амсуулсан болохоор би түүнийгээ “монголын ёс 3” гээд ахиад битгий л сэгсэрчихээсэй гэж бурхан гончигсумдаа залбирч сууна. Өмнө нь нэг балай юм асууж 3 дахиа сэгсрүүлчихгүй яав даа ч гэж хохьмой толгойгоо шаах юм. Санаснаас бид хоёрын гэр давгүй ойрхоон. Энийг би бурхан гончигсумаас минь намайг харж үзсэн явдал гэж зайлбаргүй итгээд байгаа ш дээ. Хоёр байрны хооронд газрыг нь халцартал харайлгаж байна даа, Ганзо нь.

Тэр минь бусдаас их өөр өө, үнэхээр л ондоо гарагийн охин. Тийм болохоор надаас их гэрэвшинээ. Би түүний ярьдаг хэлээр ярьж сурахыг их л хичээж байгаа. Тэгээд сурчихвал бие биетэйгээ зөндөө зүйлийг ярилцаж нэлээн нээлттэй болох байх аа гэж найднам. Тиймээс Ганзод нь цаг хугацаа болоод тэвчээр их хэрэгтэй гэдгийг ойлгож л байна. Тэр минь үе үе инээхээрээ, нүдээ цавчаад л өөдөөс харахаараа, бас уурласан юм шиг ёрвойхоороо хичнээн хөөрхөн гэж санана. Сайн ажаад байвал түүнээс эгдүүтэй амьтангүй ээ... Толгойд минь түмэн зүйлийг бодогдуулсан тийм л нэг "сахиусан тэнгэр"-тэй учирлаа даа хө... гээд О.Дашбалбарын шүлгийн мөрөөр урт сайхан бичлэгээ төгсгөмүү:

“...Ондоон гарагийн хүн шиг бишүүрхэн мэндлэн бүсгүйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаатай байна.”

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter