Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.08 10:46 AM

Blog
Бизнес

Max Lenderman

Max Lenderman нь Experience the message, Brand new world гэх номуудын зохиогч, маркетер (experiential marketer), мөн илтгэгч юм. Доорх видио бичлэг нь 2009 оны 11-р сарын 25-нь өдөр хийгдсэн. Доорх бичлэгт тэрээр маш олон сонирхолтой маркетингийн ажиглалт, судалгаа шинжилгээ, мөн шинэ санаа санаачлагуудыг хуваалцах болно. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна:

Цөөн хэдэн чухал санааг дүгнэвэл:

  1. Урьд өмнө нь хэрэглэгч нарын анхаарлыг татах зорилгоор маркетингийн төрөл бүрийн арга хэрэгсэл зохион байгуулагддаг байсан нь Хэрэглэгч нарыг сонсох, тэдний итгэлийг олох, мөн тэдэнтэй итгэлцэл үүсгэх маркетингийн арга болон өөрчлөгдөж байна.
  2. Хэрэглэгчид нартаа зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ хэр гайхалтайг нь хэлээд байх биш тэд нарт үзүүлэх, гарт нь мэдрүүлэх, мөн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан тэдний сэтгэлд хүрч ажиллах хэрэгтэй.
  3. Энэтхэг улсад хотоос зайдуу амьдардаг хүмүүст Nokia, Google, мөн бусад компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ хүргэх гэж хотод гарсан зар сурталчилгааг театерчилсан байдлаар дуулж, бүжиглэж давтан хүргэдэг гэнэ.
  4. 300-400 сая орлого багатай (ядуу) Энэтхэг хүмүүст гар утас (үйлчилгээ) худалдаалах нь амар уу? АНУ-д 19 настай залуусыг дайнд явахыг ятгах нь амар уу? Сонирхолтой (Мянга хэлэхээр нэг үзүүл)
  5. AMP Energy гэх түргэн хугацаанд энерги өгөх үйлчилгээтэй ундааны (бөөн элсэн чихэр!) зохион байгуулсан арга хэмжээ. Сонирхолтой (Мянга хэлэхээр нэг үзүүл)
  6. AXE-ын зохион байгуулсан "The Worlds Dirties Film" гэх компанит ажил (Мянга хэлэхээр нэг үзүүл. Мөн нэг реклам хийгээд орхих биш компанит ажил болгож байх)
  7. Хятадуудын юм дуурайх (хулгайлах, хуулбарлах, гэх мэт) чадвар.
  8. Authenticity буюу тухайн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний оригналь мөн чанар нь яагаад чухал болох? хэрхэн хулгайлуулахгүй хадгалах. Жиш: Apple компани хэрэглэгч нартаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрсдийн дэлгүүрээр дамжуулан сонирхсон асуултанд нь хариулах, сургалт зохион байгуулах, ганцаарчилсан зөвөлгөө өгөх үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг гэх мэт.
  9. Big think! буюу Том сэтгэ санаа: Русски Стандарт (манайд ч бас хуулбар нь байдаг)-ын ухаалаг шийдэл, 7 Eleven, Red Bull, гэх мэт.
  10. Goodness буюу нийгэмд эерэгээр нөлөөлөх: Гадаах зар сурталчилгааны самбар тавихыг хориглосон газар нийгэмд тустай үйл буюу гадаа гудамжанд гэрэл өгөх, сургууль цэцэрлэгийг цахилгаанжуулах гэх мэт сайн үйлс хийсэн банкны гадаа байрлуулсан нарны хүчээр ажилдаг зар сурталчилгааны самбар, үнэ төлбөргүй дугуй өгөх, олон нийтэд 00 өрөөгөөр үйлчлэх (P&G), мөн байгалийн гамшиг тохиолдсон үед компани (P&G) хэрхэн нийгэмд тустай ажил цаг алдалгүй зохион байгуулж байх гэх мэт.

Миний бодлоор Goodness буюу Cause Marketing гэх маркетингийн арга нь манай орон шиг цөөн хүн амтай улс орны хувьд маш оновчтой шийдэл мэт санагддаг. Монголын булиа компаниудын маркетер нар зарим талаараа зурагтын зар сурталчилгаа гэдэг хэдий сайн хийгдсэн ч нэг ч хүний амьдралд тус болохгүй, амьдралд нь нэмэр болохгүй, зовлонг нь хөнгөлж чадахгүй гэдгийг ойлгох л хэрэгтэй. Тэдэнд хангалттай төсөв бий, хүн хүч бий, сэтгэл бий. Гэтэл толгойгоо ажиллуулах биш мөнгө үрэх амар аргыг л сонгох юм. Сүүлийн саруудад хүндээр өвдсөн гэх, мөнгөний туслалцаа үзүүлээч гэх олон мессеж ирэх боллоо. Магадгүй олон төрлийн мэдээ мэдээлэлийн суваг ашиглаж байгаагын тус болов уу. Маркетер Та бүхэн ийм төрлийн мессежийг нэг сарынхаа компанит ажил болгоё гэж захирал нартаа хэлж үзсэн үү? Нэг хүний амыг нэг хоёр гурван сарынхаа зурагтын зар сурталчилгааны зардлаар аварч болно гэж бодож үзсэн үү? ( ЗА ; Lotus Хүүхдийн асрамжын байгууллага ; EduRelief хүүхдийн байгууллага ; Blue Sky Education хүүхдийн байгууллага ; Монголын хүүхдийн байгууллага ; гэх мэт ) Мэдээж та бүхэн хэлж үзсэн, мэдээж та бүхэн бодож үзсэн гэхдээ дахиад нэг сайн бодоод үзээрэй. Баярлалаа.

Permalink | Leave a comment  »

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter