Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:04 AM

Blog
Кино кино кино

Short film: Nature by Numbers (Байгалийг тоогоор)

Энэ удаад ямар нэгэн уран сайханы илэрхийлэлгүй богино хэмжээний кино хүргэж байна. Nature by Numbers кино нь цэвэр мэдлэг, боловсролын тухай өгүүлнэ гэж хэлж болно. Байгаль гэдэг бол тэр чигтээ математик. Харин үүнийг хэрхэн математикийнх нь гаргалгаагаар илэрхийлэх вэ гэдэгт олон эртэмтэд толгойгоо гашилгаж байсан нь лавтай.
Тэгвэл тэртээ 1200 -аад онд Fibonacci гэгч нөхөр байгалийг илэрхийлж болох тооны санааг олчихсон байдаг. Энэ тоог Fibonacci number гэдэг.

Энэхүү тоон дараалал хэрхэн гарч байгаа болон энэ тоон дараалалаар байгалийг яаж илэрхийлж болохыг Eterea студын бүтээл Nature by Number киноноос үзэж болно.

Нэмж хэлэхэд Fibonacci-ын тоогоор байгуулсан спиралийг Golden spiral (Алтан эргүүлэг) гэж нэрлэдэг. Энэ спиралын хуваагдаж буй харьцааг Golden ratio (Алтан харьцаа) гэх бөгөөөд үүний тусламжтай хамгийн төгс design-ыг гаргаж авдаг. Бүр хүний царайны хэр хөөрхөнг Golden spiral, Golden ratio-аар шүүж болдог. Өөрийнхөө нүүрэн дээр энэ спиралийг байгуулаад үзээрэй. Хэр хөөрхөн байна!

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: