Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 11:58 PM

Blog
Кино кино кино

Өмнөговьд хүүхдийн Galaxy нэртэй кинотеатртай болов

GalaxyМонгол Улсын хэмжээнд хүүхдийн нэртэй ганцхан кинотеатр байсан нь ерээд оны зах зээлийн шуурганаар алга болсон билээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга агсан “Элдэв-Очирын нэрэмжит” хүүхдийн кино театрыг тэр үед татан буулгаж, кинотеатрын байранд тэр үед шинээр байгуулагдсан Монголын хөрөнгийн биржийг оруулсан нь одоо хэр нь тэндээ байрлаж байгаа билээ. Харин хорин жилийн дараа хүүхдээр овоглосон Монголын хоёр дахь кинотеатрыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод байгуулжээ.

Хориод жилийн өмнө суурийг тавиад барьж дуусгаагүй орхисон хүүхэд залуучуудын соёлын төвийг нутгийн бизнесмэн худалдан авч хоёр жилийн өмнө барилгын ажлыг нь дуусгаад “Хөгжилд хөтлөх хүүхдийн ордон” нэртэй хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төвийг байгуулсан аж. Харин энэ жилээс уг соёл мэдээллийн төвд "Галакси" нэртэй хүүхдийн кинотеатрыг нээжээ.

Аймаг орон нутгуудаас анх удаа байгуулсан хүүхдийн кино театрт орчлон ертөнцийн үүсэл, говийн байгаль, амьтан ургамал, шувуудын мэдээлэл, Монгол орны тухай баримтат болон уран сайхны кино, танилцуулгыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүүхэд залуучуудад хүргэдэг аж. Кинотеатрын дотоод тохижилт ч мөн үүнийгээ дагаад сонирхолтой хийгдсэн байдаг. Хүлээлгийн танхимын дотор хануудад Монголын говиос 1960 онд үлэг гүрвэлийн өндгийн хамгийн эртний олдворыг олсон Америкийн судлаач Рой Чепмен Эндрюсийн хөргөөс авахуулаад говийн шувуудын бүхэл бүтэн коллекцийг гэрэл зургаар үзүүлсэн байх жишээтэй.

Энэ бүхнийг уг хүүхэд залуучуудын төв, хүүхдийн кино театрыг байгуулсан “Байгальд ээлтэй багачуудын холбоо” ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр өөрийн гараар хийсэн байна. Орчин үеийн кинотеатрын бүхий л шаардлагыг хангасан 200 хүний суудалтай танхимд кино үзэхэд том хүн 2500 төгрөг, хүүхэд 1000 төгрөг төлдөг нь ч хөдөөдөө бол “подхийсэн” үнэ бололтой.

news Заяа

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: