Welcome to Monkey store

Нууцлалын баталгаа

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
Монки худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
·      Хэрэглэгч гэдэг нь monkey.mn вэб системд нэвтэрч, өөрийн батлагаат цахим шуудангийн хаягийг бүртгүүлэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
·      Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (утасны дугаар, и-мэйл хаяг, хүргүүлэх хаяг) системд хадгалагдана.


ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ
Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд “Монки Криетив Инк” ХХК хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
·      Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
·      Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
·      Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
·      Техникийн засвар хийх
·      Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ
·      “Монки Криетив Инк” ХХК нь Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
      “Монки Криетив Инк” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг itools дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгчийн мэдээлэлд: хэрэглэгчийн нэр, цахим хаяг, холбогдох утасны дугаар багтана.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧИЙН СОНГОЛТ
·      Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
·     
ЗУРГАА. НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛТ
·      Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв monkey.mn худалдааны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
·      Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
 

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: Module 'mysqli' already loaded

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: